Monday, March 29, 2010

Шоколад самартай бялуу


Орц /8-10 порц/

- 250 гр жижиг ширхэгтэй элсэн чихэр
- 180 гр сүүгүй хар шоколад
- 180 гр масло
- 110 гр хөөлгөгчгүй ердийн гурил
- 1 ц/х ванилийн охь
- 3 ш өндөг
- бага зэргийн шарах саваа түрхэх мало
- 150 гр хушга

Танд хэрэг болох зүйлс ..

- элгэн цаас (тунгалаг цаас)
- шарах сав
- сав барих бээлий
- дулаанд тэсвэртэй шилэн сав
- хоолны жижиг шанаган сав
- модон халбага
- хольцоо хутгах том сав
- цайны халбага
- орцоо зуурагч хутгуур
- хутга
Чийгтэй алчуур ашиглан саваа бага зэргийн маслаар сайтар жигд түрхэнэ. Дараа нь тунгалаг цаасаа жигд тараан байрлуулна.Энэ үед шарагч зуухаа асаан 160 С-д тохируулан халаана. Хоолны шанаган савандаа ус хийж дээр нь шилэн саваа байрлуулна. Шилэн саваа байрлуулахад ус шилэн савны ёроолд хүрэхгүй байхаар тааруулна. Ингэсний дараа шоколад болон маслаа шилэн савандаа хийнэ. Хоолны шанаган саваа бага температурт халаана. Шоколад болон масло 10 минут орчимын дараа аажмаар хайлж эхэлнэ. Энэ үед хутгахгүй байх.
Хайлж дууссаны дараа модон халбагаар хутгана. Шарах зуухаа унтрааж, хольцтой саваа гарган тавьж хөргөнө. Том савандаа 3 өндөг, 250 гр сахар, 1 хоолны халбага ванилийн охыг хийн хольно.
Дээрээс нь хөрсөн шоколадаа нэмж хутгана. Одоо хольц дээрээ 110 гр хөөлгөгчгүй гурилаа нэмнэ. Гурилаа сайтар хольж хутгана. Сайтар хольсны дараа 150 гр хушгаа нэмээд дахин сайтар хольж хутгана. Хольцоо шарах саван дээрээ жигд тараан түрхэнэ. 160 С-д 20-30 минут шарна. Ингэхдээ эхний 20 минут өнгөрсний дараа гаргаж ирж зөөлөн эсэхийг нь шалгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ зөөлөн биш байвал дахин 10 минут шарна. Дараа нь шарах шүүгээнээс гарган 30 минут орчим хөргөнө.

0 comments:

Post a Comment