Friday, March 26, 2010

Жимсний чанамалтай жигнэмэг


Орц:/12 ширхэг жигнэмэг/

- 100гр масло
- 100гр саахар
- 1 аяга гурил
- ½ аяга самар, нунтагласан
- 1 ц/х нимбэгний үрсэн хальс
- 3 ц/х бөөрөлзгөний чанамал
- 2 ц/х нимбэгний шүүс

Алхам - Хийх арга
Масло болон саахараа саванд хийн холигч төхөөрөмж эсвэл хутгуураар сайтар холилдож зөөлөртөл нь хутгана. Дээрээс нь хутгах явцадаа гурил, нунтаг самар болон нимбэгний үзсэн хальс зэргийг бага багаар хийнэ. Ингээд зуурмаг бэлэн болмогц хоёр хэсэг болгон хувааж бөөрөнхий болгон таглан хөргөгчинд хийн 20 минут хөргөнө.
Шарагчаа 170С-д урьдчилан халаана. 2ш поднос тослон бэлдэнэ. Жигнэмэгийн зуурмагаа 3мм-ийн зузаантай элдэнэ. Бөөрөнхий хэв ашиглан 6.5см-ийн тойрогтой 12ш дугуйг хэвлэнэ. 3см-ийн тойрогтой жижиг хэв ашиглан эхний хэвлэсэн 12ш дугуй жигнэмэгийн голын хэсгүүдийг нь авна.(чанамал тавихад зориулагдсан) Ингээд эхний поднос дээр өрж тавина. Дараагийн зуурмагаа мөн адил 6.5см-ийн тойрогтой хэвээр 12ш дугуй болгон хэвлээд хоёрдахь поднос дээр тавина. Ингээд 8-10 минут шаргал өнгөтэй болтол нь шарна. Гаргаж ирэн хөргөнө.
Саванд чанамал болон нимбэгний шүүсээ хийн бага галаар 1 минут орчим холилдтол нь хутгана. Ингээд бэлэн болсон жигнэмэг дээрээ үзэмжээрээ чанамалаа тавин бэлэн болгоно.

0 comments:

Post a Comment