Wednesday, March 31, 2010

Жигнэсэн алимтай рулет


Орц:
гурил 180гр
Сахарын пудр 150гр
Өндөг 6ш
Шанзанд:
Алим 500гр
Сахар 100гр
Ус 40мл
Үзэм 50гр
Ванилин 15гр
Хийх арга:
Өндөгийг шар ба цагаан уургаар нь салгаад шар уургийг сахартай холин хөөсрүүлнэ. Түүн дээрээ шигшсэн гурилаа болгоомжтойгоор хийн дуусгаад үргэлжлүүлэн өтгөн цагаан хөөс болтол зуурсан өндөгний цагаан уургийг 2-3 хуваан хий болгоомжтой хутгана. Үүний дараа ёроолд нь цаас дэвссэн листэн дотор жигд тараан хийгээд шарна.
170-180 хэмд 20-25 минут шарж гаргаад хөргөнө.
Шанз бэлтгэх:
Угааж хальслаад голыг ньавсан алимаа нимгэн хавтгай хэрчиж ус ,сахар, ванилинаа хийн алимаа зөөлөртөл бага гал дээр жигнэнэ. Гал дээрээс авахын өмнөхөн угааж дэвтээсэн үзмээ хийн гаргана. Хөргөсөн рулет дээрээ жигнэсэн алимаа тарааж тавиад ороогоод дээр нь сахарын пудр тарааж цацаж бэлэн болно. Мөн рулет дээрээ алимны шанзны оронд бусад жимс шокладны шанзыг хийж амталж болно. Та хийж үзээд сэтгэгдэлээ үлдээгээрэй...

0 comments:

Post a Comment