Эрүүл мэндийг дэмжих, зохистой хоол хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор "Тансаг цагаан хоол" олон улсын цагаан хоолны анхдугаар тэмцээн 2009 оны 09-р сарын 05-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн спортын танхимд амжилттай явагдаж өндөрлөв. Тэмцээнийг "Цагаан хоол-Ногоон гариг" ТББ, ШУТИС, VEGE телевиз, Тайвань дахь Монгол-Түвдийн Сан, "Loving Hut" олон улсын цагаан хоолны корпораци зэрэг дотоод, гадаадын байгууллагууд хамтран зохион байгууллаа. Тэмцээний мэдээллийн спонсороор UBS телевиз, Зангиатай радио 105.5, Монцамэ агентлаг хамтран ажиллав.
"Тансаг цагаан хоол" тэмцээн нь Хүнс-Биотехнологийн сургуулиас Шинжлэх ухаан технологийн их сургууль байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан зохиож буй нэг томоохон арга хэмжээ билээ.
Тэмцээнд мэргэжлийн тогооч, сонирхогч, хоолны чиглэлээр суралцаж буй оюутнуудыг гэсэн гурван ангиллаар нийт 17 баг оролцов.
Тэмцээнд цагаан хоолны газрууд болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон ресторанууд идэвхтэй оролцлоо.
Wednesday, March 31, 2010
“Тансаг цагаан хоол” ОЛОН УЛСЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН
Labels:
Эргэн тойронд
0 comments:
Post a Comment