Showing posts with label Таньд тустай мэдээлэл. Show all posts
Showing posts with label Таньд тустай мэдээлэл. Show all posts

Sunday, February 27, 2011

Эрүүл мэндэд хортой хүнс

Та өөрийн идэж байгаа хүнсний бүтээгдэхүүний талаар хэр мэдлэгтэй вэ? Орчин цагт хүний эрүүл мэнд идэж буй зүйлээс нь ихээхэн шалтгаалдаг болсон. Энэ удаагийн дугаартаа Орос, Украины хүнсний мэргэжилтнүүдийн гаргасан хүмүүс өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулж байна. Жагсаалтад орсон хүнсний бүтээгдэхүүний ихэнх нь хүний биед харшил өгөх, хордлого өгөх, зэрэг нөлөө үзүүлдэг аж.

Чипс болон хийжүүлсэн ундаа

Чипс буюу шарсан төмс хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг урьд нь тэр бүр мэдээлдэггүй байсан. Нүүрс ус, өөх, тос, амт оруулагч, хүнсний будаг зэргийг хольж, чипсийг гарган авдаг байна. Түүнчлэн чипс нь карцероген бодис ихээр агуулдаг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн ус төрөгчийн агууламж ихтэй тос нь хлостериний хэмжээг нэмдэг учир зүрхний өвчин, цус харвалтыг эрсдэлийг нэмдэг.

Харин хийжүүлсэн ундаа нь чихэр болон химийн хий зэргийг агуулан хиймэл амтлагчийг бий болгодог юм. Хийжүүлсэн ундаанд агуулагддаг фенил бодис нь хүний биеийн даралтыг бууруулж, уур уцаартай болох, сэтгэл санаагаар унахад нөлөөлдөг байна. Үүнээс гадна хийжүүлсэн ундааны хиймэл амтлагч нь амны цангаа гаргадаггүй байна. Тиймээс их хэмжээний хийжүүлсэн ундаа уусны дараа ус уух хэрэгтэй. Натрийн бензолат агуулсан ундаа нь бодисын солилцоог алдагдуулан таргалалтын эхийг тавьдаг аж.

Түргэн хоол

Шарсан хайрсан бүтээгдэхүүний хамгийн сөрөг нөлөөтэй зүйлийн нэг нь түргэн хоол юм. Энэ төрлийн хоолнууд нэг хэрэглэсэн тосоо дахин дахин хэрэглэдэг бөгөөд үүний үр дүнд карцероген их агуулсан бүтээгдэхүүн бий болдог. Ийм төрлийн хоол байнга хэрэглэх нь шар хөөрөх, ходоодны шархлаатай болох зэрэг дотрын өвчтэй болгодог байна.

Зайдас болон утсан махан бүтээгдэхүүн

Олон хүн зайдас, хиам гэх мэт бүтээгдэхүүнд дуртай байдаг. Гэвч энэ бүтээгдэхүүн нь химийн олон төрлийн бодис агуулдаг гэдгийг сайн мэддэггүй. Утсан мах болон загас зэрэг нь карцегорен хамгийн их агуулдаг байна. Зайдасны төрлийн бүтээгдэхүүний 80 хувь нь холилдсон гентэй давс хэрэглэдэг аж. Их хэмжээний утсан зайдас хэрэглэх нь утаатай хотод амьдардаг хүнд улам л сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой.

Консерватив агуулсан хүнсний ногоо болон жимс

Байгалийн гаралтай жимс, хүнсний ногоо хүний биед сайнаар нөлөөлөх ч хэрэв зам, барилга, үйлдвэрийн ойр ургах нь эсрэгээрээ нөлөөлдөг байна. Ийм нөхцөлд хүнсний ногоо, жимс нь натрийн глютамины хүчил агуулах боломжтой аж. Химийн энэ нэгдэл нь толгой өвтгөх, бодисын солилцооны өвчтэй болгодог юм.

Маргарин, нарийн боов, амуу тариа

Маргарин холимог генийн өөх, тос агуулдаг бөгөөд энэ нь таргалалтад ихээр нөлөөлдөг. Ийм төрлийн өөх, тос агуулсан бүтээгдэхүүн нь хүний биед ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд нарийн боов, бялуу зэрэгт уг бүтээгдэхүүнийг ашигладаг байна. Амуу тариа ялангуяа цагаан талх нь хэвлийн хөндийн өвчтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

Кофе, сэргээгч ундаа, сүү

Кофе их уух нь тийм ч сайн биш бөгөөд өдөрт хоёроос ихгүй аяга кофе уух хэрэгтэй аж. Кофе нь цусны даралт нэмэгдүүлж, зүрхний цохилтыг хурдасгадаг байна. Залуучуудын дуртай энержи дринк буюу сэргээгч ундаа нь маш хортой гэнэ. Ийм төрлийн ундааг байнга хэрэглэх нь үхэлд ч хүргэж магадгүй аж. Өнгөрсөн хэдэн жилд ийм тохиолдол хэд хэдэн удаа гарсан байна. Түүнчлэн сүү ч гэсэн сөрөг нөлөөтэй гэнэ.

Гар аргаар дарсан хүнсний ногоо, мөхөөлдөс

Хүмүүс гэрийнхээ хэрэглээний хүнсний ногоог өөрсдөө дарж, хүнсэндээ хэрэглэдэг билээ. Үүнийгээ эрүүл ахуйн шаардлагатай орчинд дарсан бол тийм ноцтой биш. Харин шаардлага хангаагүй дарсан хүнсний ногоо хэрэглэх нь мөөгөнцөр, нянгийн хордлого авах эрсдэлтэй. Харин мөхөөлдөс хийхэд өтгөрүүлэгч, үнэр оруулагч бодис хэрэглэдэг бөгөөд энэ нь хүний биеийн бодисын солилцоонд нөлөөлдөг байна.

Bblog

Дэлгэрэнгүй...

Эрүүл хооллолт, зөв хэрэглээ


Эрүүл хооллолт, аюулгүй хүнс дэлхий нийтийн эрүүл мэндийн салбарын толгой өвтгөсөн сэдэв болоод байгаа билээ. Орчин үеийн гэх тодотголтой шинэ тутам гарч байгаа өвчнүүд нь ихэвчлэн буруу хооллолтоос үүдэлтэй нь нэгэнт нотлогдоод байна. Манай улсад байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг ариутган хэрэглэх нь тун ховор байдаг тул та үгүй ядаж авсан хоол хүнснийхээ бүтээгдэхүүнийг зөв хадгалах хэрэгтэй.
Хүнсээ хэрхэн аюулгүй хадгалах вэ?
• 1. Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4-өөс +60 хэм байдаг. Иймээс хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш нэг цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюултай орчинд дөрвөн цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй, шууд хаях хэрэгтэй.
• 2. Баглаа боодолгүй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн болон, удсан хүнсний бүтээгдэхүүн бүү худалдаж ав.
• 3. Завсар зайтай болон таглаагүй саванд удаан хадгалсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий. Аливаа бүтээгдэхүүнийг хадгалахдаа паалантай саванд хийх хэрэгтэй. Хуванцар сав нь хүний биенд хортой байдаг төдийгүй тухайн хүнсний зүйлтэйгээ урвалд орж болзошгүй.
• 4. Таг нь товойсон, эсвэл онгорхой лаазтай бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Хэрэв тийм тохиолдолд сав баглаа боодол дээрх үйлдвэрлэсэн хугацааг харах ба таны гэр дээр очихдоо тээвэрлэлтийн горим алдагдсан байж болно.
• 5. Хоолоо болгосны дараа хэрэглэхгүй бол аль болох хурдан хүйтэн газар хийж хөлдөөх хэрэгтэй.
• 6. Мах, салат зэрэг хөргөгчинд хадгалдаг хүнсний бүтээгдэхүүн болон болсон хоолыг өрөөнд 2 цагаас илүү хугацаагаар битгий үлдээ. Бичил биетэн үржих аюултай.
• 7. Хоносон хоол хэзээ ч бүү хэрэглэ. Тэнд үржсэн нян ходоодонд орж, дотор гэдэсний өвчин үүсгэх нөхцөл болдог бөгөөд хоносон хоол хэрэглэснээс бид нар өөртөө л өвчин бий болгодог. Ихэнх өвчин ходоодноос үүдэлтэй байдаг.
Хүнсээ хэрхэн аюулгүй хэрэглэх вэ?
• 1 . Хоол идэхийн өмнө гараа сайтар савандаж угаана. Гарын алчуур цэвэрхэн байх нь чухал. Гарын алчуур нь зөвхөн усыг шингээж авах зориулалттай. Гэтэл гараа дутуу угааснаас алчуур бохирддог. Гарын алчуур бохир бол таны гар дахин бохирдох болно. Эсвэл нойтон салфетка, гар цэвэрлэгч шингэний аль нэгийг хэрэглэж занших хэрэгтэй.
• 2. Ямар нэгэн гадны биет буюу бохирдуулагч зүйл /хүн, амьтны үс, ноос болон бусад/ байгаа эсэхийг шалгаж, сайтар цэвэрлэ. Хэрэв хэт бохир зүйл байвал хэрэглэхгүй байхыг зөвлөе.
• 3. Хоол, хүнс тань аюулгүй, тэжээллэг байхаас гадна, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс нэлээд их орсон байх шаардлагатай. Энэ нь таны биед зайлшгүй байх ёстой аминдэм, эрдэсийн эх үүсвэр болно. Жимс жимсэн бүтээгдэхүүн нь хэдийгээр байгалийн цэвэр бүтээгдэхүүн боловч нян хамгийн их үрждэг хэрэглээ юм. Иймд авах үедээ шинэ байна уу гэдгийг сайтар анхаарах, идэхээс өмнө заавал угаах ёстой.
• 4. Түүхий ус нь ямар нэг нянгаар бохирдсон байж болох тул хүндээр өвчлүүлэх магадлалтай. Тиймээс ялангуяа бага насны хүүхдэд бүү уулга. Хэрэв гэрт чинь ус цэвэршүүлэгч байхгүй бол буцалсан усыг цэвэрхэн саванд хийгээд тавихад л хангалттай.
• 5. Ундаа болон лаазалсан хүнсний зүйлийг онгойлгохын өмнө гадна тал, амсар хэсгийг цэвэр чийгтэй алчуураар сайтар арчих хэрэгтэй. Ялангуяа хөдөө явж байгаа тохиолдолд тоос шороог нь цэвэрлэсний дараа хэрэглэх хэрэгтэй.
• 6. Ханиалгаж, найтаасны дараа, хог хаягдал, тэжээвэр амьтанд хүрэх болон утсаар ярьсны дараа гараа байнга угаах хэрэгтэй. Телефон болон гар утсанд өвчин үүсгэгч нян хамгийн ихээр хуримтлагддаг. Хоол идэж байхдаа утсандаа бүү хүр. Гараа тогтмол угааж заншвал хоол хүнсээр халдварлах өвчнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэдгийг судлаачид тогтоосон байна. Энэ нь өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангах чухал үзүүлэлт болдог.

Дэлгэрэнгүй...

Нимбэг таны бүх проблемыг шийдчихнэ.



Нимбэг гэж чухам ямар жимс болохыг Европт зөвхөн XVIII зууны үед л мэджээ. Арабчууд Францын хаанд бэлэг болгож цөөн тооны нимбэгний модыг бэлгэлжээ. Хаан бэлгийг ойшоож үзээгүйгээр барахгүй, түүнийг дорд үзлээ хэмээн гомдож жимснийх нь бүх исгэлэн шүүсийг шахаж хаяхыг албатууддаа тушааж гэнэ. Гэвч ордны авхаалжтай гоо хатагтай нар далайн чанадаас ирсэн жимсний хачирхалтай сайхан үнэрийг үнэрлэж үзээд, тэдгээр жимсний найрлагатай биенд түрхэх анхилам үнэртэй бэлдмэлийг хийх болжээ. Мөн ордны ноёд, хатагтай нарын дунд нимбэгний хальсыг зажлах заншил дэлгэрсэн бөгөөд энэ нь халуун янаг үнсэлтийн өмнө амны хөндийг ариутган цэвэрлэж, тааламжтай сайхан үнэрийг өгдөг байжээ.

Зуу насалж мөнх залуугаараа байна.
Нимбэг С амин дэмээр баялаг гэдгийг бид мэднэ. Харин энэ жимсэнд байдаг аскорбин нь нэвтрэх чадвартай амин дэм гэж нэрлэгддэг Р амин дэмтэй маш нийцтэй байдлаар хосолсон байдгийг та мэдэх үү? С болон Р амин дэмийг бие организмд нэгэн зэрэг оруулснаар цусны эмзэг судас бэхждэг. Нимбэг нь биднийг зөвхөн амин дэм дутагдах өвчнөөс хамгаалаад зогсохгүй, мөн цус харвалт, зүрх хаагдах, судас өргөсөх болон бусад хурц өвчнүүдээс хамгаалж чадна гэдгийг тогтоогоод байна. Түүнээс гадна, амин дэмүүд энэ нарийн холбоо нь
хөгшрөлтийн талаар урьдчилан сануулдаг. Тийм болохоор, ялдамхан бүсгүйчүүд минь эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж, аль болох ихээр нимбэг идэж бай. Ингэснээр танд үрчлээ нэмэгдээхгүй, харин та улам ч залуу, улам сайхан харагдах болно. Нэг чухал тайлбар хэлэхэд, нимбэгийг хальстай нь бүхлээр нь хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь түүнд хальсалж авсан нимбэгийг бодвол амин дэм 2,5 ихээр агуулагддаг.

Нимбэгээр арьсаа арчихын ашиг тус
Нэг харамсалтай зүйл бол насны онцлогоос хамааран гарах нөсөөт толбо юм. Өдөр тутам өглөө, оройд биеийнхээ санаа зовоосон хэсгүүдэд нимбэгийн шинэхэн шахсан шүүсээр үрж арчаад байвал толбо аяндаа цайрч эхэлнэ. Үлдсэн хальстай хэсгээр хумсаа зүлгэж болно. Тэгвэл хумс тань үзэмжтэй сайхан болох бөгөөд хугарамхай байх нь багасна.

Баян Ромчуудын дуртай жимс
Эртний Ромын язгууртнуудын эхнэрүүд олон шалтгааны улмаас өдөржингөө сэтгэл зовох болжээ. Тэдний ичих нүүргүй нөхрүүд байсхийгээд л бие биенийхээ эсрэг далдуур хөнөөх ажилгааг явуулж, хөнжилдөө хөлөө жийлцэж байлаа. Тэдэнд амьдралын тэсвэр хатуужил, сэтгэл санааны тэнцвэртэй байдал, урам зоригийг нимбэгний шүүстэй амтат ундаа өгчээ. Энэ ундааг бэлтгэх тун амархан 1 стакан халуун усанд 1 нимбэгний шүүс, 1 халбага зөгийн бал хийнэ. Энэ ундаа нь өдрийн турш үйлчилдэг гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ ундааг өглөө эрт хэн ч таны уур бухимдлыг хүргээгүй байх үед уух хэрэгтэй. Ийм эмчилгээг сар хийсний дараа таны өөрийгөө эзэмдэх чадварт маш сайн нөлөөлнө.
Задгай энгэртэй даашинзанд дуртай бол
Нимбэгний исэллэг хүчил нь шар үсний сүвүүдийг багасгаж, жижиг үрчлээсийг арилгах бөгөөд арьсыг илүү толигор, үзэмжтэй болгоно.

Жимсний хүчил нь үсийг сайхан өнгө орууулна
Хэрвээ үсний эмчилгээний бальзамыг байнга хэрэглэснээр үс тослог, хэтэрхий хүнд болвол нимбэгний хүчилтөрөгчтэй шампунь хэрэг болно. Энэ нь үсийг хатуу усаар угаасны дараа үлдэх хагийг арилгах бөгөөд үсний жинхэнэ өөрийнх нь өнгийг оруулж хуйхны эвэрлэг хайрсыг бэхжүүлж өгдөг.

Хөөрхий мөр минь . . .
Таны арьс наранд хэт шарагдсан бол танай хөргөгчид жижигхэн ч болов нимбэг байвал маш сайн хэрэг. Түүнийг нимгэхэн дугуй хэлбэрээр хэрчээд, хэрчмүүдийг наранд шарагдсан арьсан дээрээ тавь. Арьсны халуун нь маш түргэн буух болно.

Эмчилгээний уур
Нүүрэнд гарсан батга, бээжрүү маш их сэтгэл зовоодог. Гэвч энэ тохиолдолд уураар нүүрээ утах нь үнэхээр гайхамшигтай нөлөө үзүүлнэ. Түмпэнд маш халуун ус хийгээд дээр нь 5 дусал нимбэгний шүүс, мөн 3 дусал ургамлын тос нэмж хий. Бэлтгэсэн халуун усан дээрээ нүүрээ ойртуулан тонгойж толгойгоо нүүр гарын алчуураар бүтээ. Ингээд 10-15 .минут уураар утаад дараа нь ширүүн сальфеткаар нүүрээ дарж арчина.

Турахыг хүссэн хүн бүрт
Нимбэгний шүүстэй 1 стакан халуун усыг хоолны өмнө уух нь хоол боловсруулах ажиллагааг сайжруулж, цусан дахь холестриныг саармагжуулах ба элэгний байгалийн цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж, хэрэггүй бодисыг гадагшлуулж өгдөг. Энэ жор нь энгийн бөгөөд үйлчилгээ сайтай учир цагаан хоол хэрэглэдэг Голливудын одод үүнийг хэрэглэх дуртай. Ногоо, жимсний шүүх бэхний толбыг нимбэгний хүчил түргэн хугацаанд арилгадаг. Хатаасан нимбэгний хальс нь цагаан эрвээхэйнээс хамгаалах маш тохиромжтой хэрэгсэл болдог.

Ядарсан үед
Удаан явснаас хөл их ядарсан үед нимбэгний хэрчсэн хэрчмүүдээр хөлөө үрж арчвал түргэн хугацаанд сэргэж ядаргаа гардаг.

Дэлгэрэнгүй...

Thursday, April 8, 2010

Жирийн нэг төмс ходоод гэдэсний хамгийн сайн эм


Мэргэжлийн сайн тогооч төмсөөр 999 төрлийн хоол хийж чаддаг гэнэ. Өмнөд африкаас гаралтай энэ ногоонд С, B, B6, PP, K зэрэг амин дэм агуулагдаж байдаг. Энэ нь цусны даралт хэлбэлзэх, толгой өвдөх, бамбай булчирхай томрох гээд олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэн анагаах нөлөө үзүүлдэг. Та өдөрт 300 гр төмс хоолондоо хэрэглэвэл өдрийн C аминдэмийн хэрэгцээнийхээ 70-75% -ийг авна.
Харин 400 гр төмс идвэл калийн хэрэгцээгээ бүрэн хангаж чадна. Шинэ ургацын төмсөнд С аминдэм 25 мг% байдаг бол өвлийн төмс, эмвэл 2 сар хадгалсан төмсөнд энэ хэмжээ 12мг% хүртэл буурсан байдаг аж. Төмсөн дэх глюкоз нь хүний биед амархан шингэдэг тул зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг хэмээн эрдэмтэд баталж байна. Мөн төмс нь зүрхний агшилтыг сайжруулах нөлөөтэй калийг хамгийн ихээр агуулдаг. Үүнээс гадна ходоодны архаг хэлбэрийн үрэвслийн үед түүхий төмсний шүүс хамгийн сайн эм болдог. Төмсний шүүс C амин дэмээр баялаг тул ходоодны хүчлийг хэвийн болгож, гэдэсний үйл ажиллагааг зохиулцуулан, өвдөлтийг намдаадаг аж. Сонирхуулж хэлэхэд ач тустай энэхүү ногоог XVI зууны үед Европын зарим улсуудад зөвхөн чимэглэлийн зориулалтаар ашигладаг байсан гэнэ. Бүр XVII зуунд Ирландчууд төмсийг хүнсэндээ анх хэрэглэж, олон орны “нүдийг нээж” өгчээ.
Цусны даралт ихэсхэд өдөрт гурван удаа бага хэмжээгээр түхий төмс ид. Үнээс гадна төмсийг хальстай нь жигнэж идэх, түүхийгээр нь машиндаж шүүсийг уухад даралт буурдаг
Шарсан төмсний хортой чанар

Шарсан төмсөнд 6-8 грамм трансжир агуулагдаж байх ёстой гэнэ. Трансжир нь биед шингэдэггүй натурал биш тосны хүчлийг агуулдаг. Энэ нь зүрх судасны өвчинд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байдаг, холестерины түвшинг ихэсгэдэг байна.
Судалгааны дүнд трансжир нь

* Хөхүүл эхийн сүүний чанарыг бууруулдаг.
* Сүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг
* Хүүхэд бага жинтэй төрдөг
* Диабет өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг
* Дархлааг бууруулдаг
* Эр гормоны ялгаруулалтыг бууруулдаг
* Зарим нэг ферментүүдийн үйл ажиллагааг бууруулдаг байна

Төмсийг хүнсэнд хэрэглэхэдээ

* Арилгаж цэвэрлэсэн төмс агаартай амархан исэлдэж, харалдаг тул цэвэрлэсэний дараа шууд хэрэглэх буюу хүйтэн усанд хийх хэрэгтэй. Гэхдээ усан удаан байлгаж болохгүй. Усанд төмс C амин дэс болон цардуулаа амархан алддаг.
* Шинэ төмсийг хутгаар хальслах хэрэггүй. Харин дээр нь давс хийж, алчуураар арчаад, хүйтэн усанд угаавал хальс амархан сална. Танд л гэж хэлэхэд төмсний халь орчимд амин дэм ихээр агуулагдаж байдаг тул хальслахгүй угаах хэрэгтэй.
* Наранд удаан байж, хортой туяаг нь шингээсэн ногоорсон төмсөнд соланин хэмээх гашуун шинж чанартай хорт бодис байдаг тул хүнсэнд хэрэглэхийг хориглодог.
* Төмсийг зэвэрдэггүй, ган хутга эсвэл зориулалтын арилгагчаар цэвэрлэж байх хэрэгтэй. Учир нь төмөр хүрсэн төмсөн дэх C аминдэм задарч урвалд ордог.
* Төмсийг чанах явцад B аминдэмийн 30% нь шөлөнд гарч, төмс их хэмжээгээр эвдэрдэг. Харин ууранд чанаж болговол эрдэс бодисынхоо нэг хувийг л алддаг.
* Жижиглэж хэрчсэн төмсийг чанахад амин дэмийнхээ 35-50 хувийг, бүтнээр нь чанахад 75 хувийг хадаглаж үлддэг байна.

Төмс гоо сайханд

* Чанасан төмсийг сүү, өндөгний шартай хольж нүүрэндээ бигнүүр тавьдаг. Бүлээн бигнүүрээ 15-20 минут байлгаад авна. Дараа нь халуун, хүйтэн усаар ээлжлэн нүүрээ шавшина. Ийм бигнүүрийн дараа нүүрний арьс чангарч, жижиг үрчлээсүүд арилдаг.
* Байнга гадаа ажилладаг хүмүүсийн гар улайж, хагаран ширүүн болдог. Энэ тохиолдолд чанасан төмсийг халуун сүүтэй хольж нухаад, цэвэр давуун дээр тавьж 10-15 минут гараа ороож бооно. Энэ аргыг 3-4 улаа хэрэглэхэд гарын арьс зөөлөн, чийглэг болдог.
* Хэрэв нүүр бүлцийж хавагнавал төмсийг үрж, шүүсийг нь аваад хавагнасан газарт шавшдаг.
* Нүүрэнд сэвх нэмэгдвэл төмсний булцууг таллаж, цууны эсвэл нимбэгний хүчилд дүрж арчаарай.


Дэлгэрэнгүй...

Хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүн


1. Алим. Идээд ханахгүй энэ сайхан жимс организмаас хүнд металлуудыг гаргадаг. Мөн түүнд цусны судасны уян хатан чанарыг барьж байдаг бодис агуулагддаг учир биднийг инсульт болон инфарктаас хамгаалахад тустай аж. Английн эрдэмтэд , хэрвээ та өдөр бүр алимны жүүс ууж байвал өөрийнхөө насыг уртасгана гэж үзэж байна.

2. Хар нэрс. Энэ жимс нь организм дахь чөлөөт радикалуудыг устгадаг антиоксидантынхаа агууламжаар тэргүүн байранд байдаг. Хүн нас ахих тусам бодисын солилцооны үр дүнд үүссэн чөлөөт радикалууд хуримтлагддаг ба тэдгээр нь ойр орчныхоо эсүүдийг гэмтээдэг. Харин тэдгээрийг аюулгүй болгосноор организмын амьдралыг нилээд уртасгадаг. Хар нэрс нь хөгшрөлтийн өвчин болох глауком ба катарактаас урьдчилан сэргийлж, инсультийн дараа уураг тархи сэргэхэд тустай. Бостонийн их сургуулийн (АНУ)-ийн эрдэмтэд 2-3 сар өдөр бүр хагас стакан хар нэрс идсэнээр чихрийн шижин, атеросклероз, уураг тархи, зүрхны судасны хатуурал зэргээс сэргийлж болно гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

3. Үхрийн нүд. Үхрийн нүд нь дархлааг идэвхжүүлж, эсийг залуужуулж, мэдрэлийн системийг бэхжүүлэн, зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Мөн даралтыг хэвийн болгодог. “С” аминдэмээр маш баялаг болохыг хэн хүнгүй мэдэх биз ээ.

4. Цэцэгт байцаа. Цэцэгт байцаа нь хорт хавдрын эсрэг болон дархлаа сэргээх үйлчилгээтэй. Чөлөөт радикалуудтай тэмцэгч антиоксидантаар баялаг байдаг. Ихэнх эрдэмтэд бидний организмд чөлөөт радикалууд нь хөгшрөлтийн процессыг хурдасгадаг болохыг нотлоод байгаа юм.

5. Улаан лооль. Улаан лооль нь хавдрын эсийн хуваагдлыг зогсоодог, ликопин хэмээх маш хүчтэй антиоксидант агуулдаг. Мөн ликопен нь зүрх судасны өвчлөл үүсэх магадлалыг багасгадаг. Харин нэмж хэлэхэд ликопен нь боловсруулсан томатанд түүхий лоольноосоо илүү ихээр агуулагддаг аж. Мөн улаан лоольд “Р3″ гэдэг бодис агуулагддаг бөгөөд тэр нь аспиринаас дутахааргүйгээр судсанд тромбо үүсэх магадлалыг бууруулдаг.

6. Чий жимс. Чий жимсний үрэнд пектин ихээр агуулагддаг тул организмыг муу холестрин, төмөр зэсийн давснуудаас ангижруулж, цус боловсрох процессыг сайжруулдаг ба антоциан нь хялгасан судасыг бэхжүүлдэг. Саяхан эрдэмтэд чий жимсны үр нь организмаас радионуклидыг зайлуулдаг болохыг нотолсон гэнэ.

7. Анар. Анар жимсний соконд маш их антиоксидант болон антоциан агуулагддаг. Тэд нь бодисын солилцоо болон цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг бэхжүүлснээр биднийг инсульт, инфаркт зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Анар нь нүдний болрын бүдэгшлийг үүсгэдэг ферментийн идэвхийг бууруулдаг. Иймд анар жимсний жүүсийг хэрэглэгчид нүдний болор цайх өвчнөөс айх хэрэггүй.

8. Амтат жүрж. Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг. Мөн “С, А, В” группын аминдэмээр баялаг.

9. Тоор. Тоор жимс нь калиар баялаг тул зүрхний булчинг бэхжүүлдэг. Магни нь бухимдлыг багасгаж сэтгэл санааг өөдрөг болгодог. Тоор нь арьсны эсүүдэд дэх чийгийг барьж, арьсны үрчлээг арилган, арьсыг толигор зөөлөн болгоно.

10. Чавга. Чавга нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, даралт болон бодисын солилцоог хэвийн болгож, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг.

11. Бөөрөлзгөнө. Бөөрөлзгөнө нь биеийн халууныг бууруулах, ус тогтоох ба хорт нэгдлүүдийг гадагшлуулах шинж чанартай. Бөөрөлзгөнө нь зэсээр баялаг тул сэтгэл санааны хямралтай хүмүүст илүү ашигтай. Мөн түүнд маш ихээр антиоксидантууд агуулагддаг.

12. Улаан усан үзэм. Түүнд шууд 20-иод антиоксидантууд агуулагддаг тул чөлөөт антиоксидантуудтай маш үр дүнтэй тэмцдэг. Усан үзэмний өнгө нь харлах тутам тийм сортууд нь илүү ач холбогдолтой ажээ. Усан үзэм нь тромбо үүсэх процессыг удаашруулж, цусны судасны тонусыг сулруулдаг. Мөн усан үзмээс гаргаж авсан улаан дарс нь жүүснээсээ ач холбогдлоороо их юм.

13. Гүзээлзгэнэ. Энэ жимсэнд фолийн хүчил, марганц, кали ба С аминдэм ихээр агуулагддаг. Энэ жимс нь бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гармон ялгаралтыг идэвхжүүлж, бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг.

14. Бууцай. Бууцай нь хөгшрөлттэй тэмцэх маш хүчтэй антиоксидант болох лютеинээр баялаг. Түүнийг байнга хэрэглэснээр хараа муудах магадлалыг 45%-иар багасгадаг. Нэг аяга түүхий бууцайг өдөр бүр ууж хэрэглэвэл уушигны хорт хавдар (тамхи ихээр татдаг байсан ч хамаагүй) үүсэх магадлалыг хоёр дахин бууруулдаг.

15. Улаан сонгино. Энэ нь хорт хавдартай тэмцэгч кверцетин хэмээх антиоксидантаар баялаг ба бактерийн ба мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй. Мөн холестрин цусны хананд наалдах ба цусны судас бөглөрөх явцад саад болдог.

16. Цай. Цайг 4000 орчим жилийн өмнөөс хэрэглэж ирсэн бөгөөд Азиуд залуу насыг хадгалагч ундаа хэмээдэг. Одоо үүнийг нь Европын анагаах ухаан хүлээн зөвшөөрөөд байна. Ногоон цай нь янз бүрийн антиоксидантуудаар баялаг боловч, хар цай нь чөлөөт радикалуудтай тэмцэх чадвараараа ногоон цайнаас дутдаггүй. Голландын эмч нар өдөрт хоёр аяга цай уух нь зүрхний өвчлөлөөс таныг хамгаална гэж үзэж байна.

17. Кофе. Кофе нь сэтгэл санааг дээшлүүлж, ой санамжийг дээшлүүлэн, өвчин намдаах бөгөөд даралт ихэсгэдэггүй. Мөн түүнд антиоксидантууд маш ихээр агуулагддаг.

18. Хар шоколад. Хар шоколад нь инфаркт ба инсультээс авардаг гэж эрдэмтэд үздэг. Долоо хоногт нэг хавтгай шоколад идвэл, таны нас нэг жилээр уртасах болно.

19. Овьёосны нэвс. Овьёосны хэмхдэс нь эмчилгээний хамгийн их ач холбогдолтой бүтээгдэхүүн. Тэр нь тромбо үүсэхээс сэргийлж, бодисын солилцоог хэвийн болгож, дархлаа нэмэгдүүлэн, бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулан, организмаас хорт нэгдлүүдийг зайлуулдаг.

20. Хивэгтэй талх. Хивгэнд үрийн биологийн идэвхит нэгдлүүдийн 90% нь агуулагддаг. Мөн маш сайн антиоксидант болох Е-аминдэм ихээр байдаг. Хивэгтэй хар талх нь гэдсийг хаягдлууд болон хавдар үүсгэгч нэгдлүүдээс сайн цэвэрлэдэг. Цусан дахь сахар ба холестрины хэмжээг бууруулдаг. Хүний организмаас хорт нэгдлүүд болох хүнд металл (хар тугалга ба мөнгөн ус)-уудыг зайлуулдаг ажээ.



Дэлгэрэнгүй...

Monday, March 29, 2010

Жингээ хасахад хориглох 10н зүйл



1. Өглөөний цайгаа уухгүй байх

Өглөөний цай нь хүний өдөрт идэх хамгийн чухал цай юм. Хүн өглөө босоход ихэнх нь 10-12 цагийн туршид хоол идээгүй байдаг, иймээс хүний цусан дахь сахарын хэмжээ маш бага болсон байдаг юм.
Өглөөний ундаа уугаагүйгээс болж хүн өдөржингөө жижиг зүйлээр хооллож цусны сахарын хэмжээг мөн энергээ ихэсгэх гэдэг байна. Энэ нь юунд хүргэж болзошгүй вэ гэвэл маш илчлэгтэй хооллож биед хэрэгтэй байгаа саахарын хэрэгцээг хангахад хүргэж болох юм. Жишээ нь: жигнэмэг, жижиг талх, нарийн боов гэх мэт...
Өглөөний ундаа мартахгүй байх нь нэн чухал гэдгийг сануулъя. Судлаачдын үзсэнээр өглөөний цайгаа уудаггүй хүмүүсээс, уудаг хүмүүс нь өдрийн туршид бага илчлэгтэй хооллож жингээ илүү үр дүнтэй хасаж чаддаг байна. Өдөр бүрийг заавал өглөөний цайгаа ууж эхлэж байхыг зөвлөж байна.

2. Цагаар хооллохгүй байх

Хүн цагаар хооллохгүй дуртай цагтаа хооллосноор өөрт маш муу зуршилтай болох бөгөөд дуртай цагтаа хооллох нь маш богино хугацаанд таныг таргалуулж, эрч хүчийг тань алдагдуулж, эрүүл мэндийг чинь муутгах юм. Та өөртөө зориулан цаг гаргаж хоол хийж идэх нь маш энгийн зүйл нь мэдээж. Өглөө 15 хан минут өөртөө зарцуулан өглөөний ундаа бэлдэх нь таны эрүүл мэндэд маш тустай юм.

3. Хоол эргүүлэх

Дэлхийн хувьд авч үзвэл хоол эргүүлдэг хүмүүсийн ихэнх нь өсвөр насныхан байдаг. Тэд хөргөгчний хажуугаар онгойлгож харахгүйгээр өнгөрч чаддаггүй. Тэдний хурдацтай өсөлт болон эрч хүчтэй байдал нь тэдний биед ихээхэн илчлэгийг шаардаж байдаг. Харин энэ зуршлаасаа салж чадахгүй насан туршдаа явсаар ихээхэн муу үр дагаварт хүрч эрүүл мэнд болон биеийн галбирын хувьд зөв зохисгүй үр дүнд хүрэх тохиолдол их бий.
Самар, жигнэмэг, хэдэн халбага самарын тос, жимсний шүүс гэх нь ямар ч нөлөөгүй мэт сонсогдовч нийтэд нь зөв зохисгүй хэрэглэвэл өдөрт нэмэлт хэрэггүй хэдэн зуун калорийг таны биед шингээх болно. Үүнээс болж жилд дунджаар 10 кг та нэмж ч болзошгүй юм.

4. Санаандгүй идэх

Бид хичнээн удаа хагас ухаанаа алдсан байдалтай зурагт үзэж байхдаа, утсаар ярьж байхдаа, ном уншиж байхдаа урдаа тавьсан самар, хайрцагтай жигнэмэг гэх зүйлүүдийг идсэнээ гэнэт ухаардаг бол? Мэдээж маш олон гэж таамаглаж байна.
Идэх гэдэг нь туслах зүйл ер байж болохгүй- энэ нь үргэлж төвлөрсөн байдалд байх ёстой. Хоолыг анхаарал сарнихгүй нөгцөлд буюу зурагт, компьютер, видео тоглоом, утаснаас хол хоолны ширээндээ сууж идэж байх хэрэгтэй. Энэ нь таныг үргэлж анхааралтай хэр их хэмжээгээр идэж байгаагаа хянахад туслах болно.

5. Түргэн идэх

18-р зууны алдарт эрдэмтэн Жонсон нь хоолыг хүн 32 удаа зажилсаны эцэст залгиж болно гэж хэлсэн байдаг. Энэ нь хэт их сонсогдож байгаа боловч үүний ард нэн чухал үнэн байгаа хэрэг. Бидний ихэнх нь хэт түргэн хооллодог шүү дээ. Тархинд цадсан гэсэн мэдээлэл ирэх гэж 30-40 мин болдог. Хэрэв түргэн идвэл та идэх ёстой хэмжээнээс хэтрүүлэн иднэ гэсэн үг юм. Үүнийг яаж зохицуулах вэ гэвэл удаан, тайван тархи тань тэрхүү мэдээллийг хүлээн авч байхаар идэх хэрэгтэйг зөвлөж байна.
Энэ нь газар дундад тэнгисийн хүмүүсын таргалалт яагаад бага байдгийг тайлбарлаж чадаж байгаа байх- тэд хоолыг маш удаан иддэг. Хоолны цаг нь зөвхөн өлсгөлөнгөө дархад биш найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ өнгрөөж хоолыг тав тухтай амтархан идэхэд зориулагдсан гэж үзэж болно. Өөрийхөө хүссэнээс их идээгүйгээ мэдэхийн тулд – удаан идэж байгаа зүйлээ тааваараа идэх хэрэгтэй. Хоолоо нэг халбагадаад амтыг нь мэдэрч идээрэй.

6. Бага зүйл уух

Таны ам цангаж байгаа үед та аль хэдийн усгүй болсон байдаг гэдгээ мэдэх үү? Таны биенд хэрэгтэй 2т буюу хүчил төрөгчийн дараа ордог зүйл нь ус юм. Бидний биеийн 70% нь ус байдаг бөгөөд өдөрт 8 аяга ус ууж байж түүнийгээ нөхөж байдаг.
Гэхдээ бидний ихэнх нь юм уух зав гаргалгүйгээр явсаар өдрийг биенд байх шаардлагатай усгүйгээр өнгөрөөдөг. Усгүй байх нь биеийг сульдуулж өлсгөж шингэн уух ёстой байтал хоол идэхэд хүргэдэг. Бидний бие организм өлсөөгүй цангаж байгаа гэдгийг анхаараарай. Тэгэхээр үргэлж биедээ ус авч явж биендээ шаардлагатай усыг нь өгч байх хэрэгтэй. Зөв зохистой ус уух нь өлсөлтийг зохицуулж биеийн жингээ хасахад тань туслах болно.

7. Дасгалын дараа өөрийгөө урамшуулах

Биеийн жин хасах дасгал тогтмол хийх нь маш үр дүнтэй гэдэг. Яг үнэндээ дасгал хийх нь биеийн жинг барьж эрүүл мэндийг сайжруулдаг ч гэлээ жингээ хасахад энэ нь нээх их нөлөөгүй. Хэр их дасгал хийж 0.5 кг хасахыг танд зөвлөхөд, хэрэв та 72 кг жинтэй бол 107 км, 60 кг бол 84 км алхах хэрэгтэй гэсэн үг. Энэ нь ихэнх хүмүүсийн хувьд цаг зав их шаардсан хэцүү асуудал юм. Нэг газраас нөгөө рүү алхах машинаа гараараа угаах нь хэдхэн л калорийг шатааж чадна. Тэгэхлээр хэрэв та жингээ хасах гэж дасгал хийж байгаад шагналд нь өөртөө жигнэмэг өгвөл бүүр л их калорыг нэмнэ л гэсэн үг. Жин хасахад 90% нь зөв хооллолт 10% нь дасгал хийх байдаг юм.

8. Тавгаа цэвэрлэх

Үеийн үед биднийг хоолоо битгий үлдээж идэж бай гэж хэлдэг байсан. Энэ нь бидэнд нөлөөлж зуршил болж сүүлдээ жин нэмэхэд нэмэр болдог. Бид зөвхөн өөрийнхийгөө дуусгаад зогсохгүй, хүүхдүүдийнхээ үлдээсэн үлдэгдэл хоолыг хүртэл иддэг шүү дээ. Би бас л ийм зүйл хийдгээ нуулгүй хэлье. Гэхдээ энэ нь өлөө дарахад шаардлагатай хоолны хэмжээнээс хэт давсан хоол идэхэд хүргэдэг. Өөрийнхөө тархи болон гэдэс цадахад больдог - үүнийг л заншил болгох хэрэгтэй, хэр их хоол тавган дээр чинь байгаагаас шалтгаалахгүй. Үлдэгдэл хоолыг гэдсэндээ хийхийн оронд хөргөгчинд хийж болно шүү дээ.

9. Өлөн явах

Хүн төрөлхтөн биднийг буруу цагт нь зөв зүйл хийлгэх гэж оролдох тохиолдол бий. Хэрэв хоол идсэн цатгалан үедээ хоол ундны юм цуглуулах бодол маш бага орж ирдэг харин өлссөн байгаа үед хоол ундны юм цуглуулах талаар бодоход маш зөв санаа мэт санагддаг.

10. Сахар ихтэй, илчлэг ихтэй бүтээгдэхүүнүүд

Бидний амьдралд амралт, зугаалга, баярт үйл явдал гээд бүх тохиолдолд хоол маш том үүргийг гүйцэтгэж байдаг. Жишээ нь хурим, цагаан сар, наадам, төрсөн өдөр гээд л үзэхэд тус тусын онцлог болсон хоолтой байдгийг бид мэднэ. Энэ бүхэнд байнга голлох байрыг эзэлдэг торт, чихэр, жигнэмэг гэх зүйлүүд маш их сахар өөх тос илчлэгтэй байдаг, энэ зүйлүүд л бидний таргалалтын гол шалтгаан бөгөөд жинтэй холбоотой өвчингүүд болох чихрийн шижин зүрхний өвчнүүд үүнээс шалтгаалан үүддэг. Бид энэхүү зүйлсийг шагнал болгон идэх биш харин шийтгэл болгон ашиглавал зүйтэй.
Үүний оронд калори өөх тос багатай зүйлсийг сонгосон нь таны хувьд зөв сонголт байх болно. Шинэхэн жимс, сахаргүй илчлэг багатай тараг, мөхөөлдөс нь харьцангуй зөв сонголт болж чадна.


Дэлгэрэнгүй...

Жимс, ногоо Бүсгүй таны найз

Толинд харах бүртээ та өөрийн гоо сайхныг мэдэрдэг үү? Эсвэл өөдөөс чинь ядарсан, хуурайшиж, харласан, сэвхтэй, үрчлээ сууж эхэлсэн цонхигор царайтай эмэгтэй харж байна уу? Бүсгүйчүүд үргэлжийн мөнхөд гоо үзэсгэлэнтэй байхыг хүсдэг. Мэдээж мөнх биш юмаа гэхэд наснаасаа залуу харагдах, гоо сайхнаа хадгалахад нэн түрүүнд хийх алхам тань арьсаа арчлах, өөртөө анхаарах цаг завыг харамгүй гаргах явдал билээ. Гэхдээ өөрийгөө анхаарч, арьсаа арчлах гэж байгаа нь энэ гээд тэр бүр гоо сайхнаар үйлчлүүлэх боломж бүсгүйчүүдэд тэр бүр гардаггүй. Иймээс охид, бүсгүйчүүддээ зориулан гэрийн нөхцөлд жимс жимсгэнэ, хүнсний ногоогоор арьсаа хэрхэн арчилж болох талаарх зөвлөгөөг хүргэе.
Өргөст хэмх
Арьсыг эрүүлжүүлж, батганы томорсон нүхийг агшааж, арьсыг тэнийлгэж цайруулдаг учраас өнгөө алдсан, ядарсан, нүхжилттэй арьсанд хэрэглэх нь тохиромжтой. Өргөст хэмхийг цэвэрлээд, зөөлөн хэсгийг нь хальстай нь хамт тавих нь хамгийн энгийн арга юм. Эдгээрээс гадна өргөст хэмхээ үрүүлээр үрж бигнэхэд ч илүүдэхгүй шүү.

Гадил
Хэт хуурайшсан арьсыг гайхалтай торгомсог болгох аминдэм уг жимсэнд агуулагддаг. Цэвэрлэсэн гадилыг нухаж нүүр болон хүзүүндээ түрхэнэ. 10 минутын дараагаар бүлээн алчуураар зөөлөн арчиж авах бөгөөд тэжээлийн тос түрхэж болно.

Улаан лооль
Батганы нүх, тослог ихтэй арьсанд нимгэн хэрчиж тавих нь үр дүнтэй.

Төмс + сүү
Нэг ширхэг төмсийг арилгаад сүүнд буцалгана. Гаргаж авсан шингэнээрээ арьсаа арчлах нь ядаргааг арилгаж, атриа үрчлээг тэнийлгэх үйлчилгээтэй.

Үхрийн нүд
Тослог арьсанд, нүхжилтийг багасгах зорилгоор шахаж, шүүсийг нь нэг халбага төмсний гурилтай хольж бигнэнэ.

Аарц + нимбэгний шүүс
Арьсаа үргэлж толигор, өнгөлөг, чийглэг байлгахын зэрэгцээ үрчлээтэхээс сэргийлье гэвэл сайтар цэвэрлэсэн аарцнаас нэг халбагыг нимбэгний шүүстэй хольж энэхүү “гайхамшигт витаминийг” бэлтгэж бигнээрэй.

www.goolingoo.mn-c



Дэлгэрэнгүй...

Ходоодонд тустай 6 зүйлийн хүнсний бүтээгдэхүүн

Хоолны дэглэм алдагдсанаас болоод ходоод байнга өвдөж, ходоодны өвчинд амархан нэрвэгддэг. Тэгвэл ходоодонд тустай 6 зүйлийн хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэж байна.

Үүнд,

Нэгдүгээрт. Бөөрөнхий байцаа: Дотор гэдэсийн шархлааг анагаах, гэдэс ходоодны салиа бүрхэвчийг хамгаалах, ходоодны хэсэгт эвгүй байдал бий болохыг багасгадаг байна. Бөөрөнхий байцааны шүүсийг шахаж гаргаад уух нь ч сайн арга юм.


Хоёрдугаарт. Лангуа: Лангуанд үлэмж хэмжээний жимс жимсгэнийн цавуулаг зүйл агуулагддаг тул ходоодны ханыг хамгаалж, шархлааг багасгах үүрэг гүйцэтгэдэг байна.Үүнийг хэрэглэхдээ хальсийг нь авч хэрэглэх нь зүйтэй.

Гуравдугаарт. Гадирын жимс: Гадирын жимсний хүчиллэг эд нь уургийг задруулан хүлээн авахад тустай, шингээлт муудах болон ходоодны үрэвсэлд нэрвэгдэхээс зохих хэмжээгээр сэргийлдэг. Гадирын жимс нь бас дэлүү, ходоодыг сайжруулдаг тун ашигтай хүнсний бүтээгдэхүүн юм.

Дөрөвдүгээрт. Төмсурт төмс: Хоол боловсруулах системийг сайжруулдаг. Нялцгай эд нь ходоодны ханыг хамгаалах чадавхтай төдийгүй хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Ходоод муудаж, хоолны дуршил муудсан хүмүүс уг төмсийг ахиухан идэж байх сайн.

Тавдугаарт. Цагаан гаа: Цусны эргэлтийг сайжруулдаг. Цагаан гаа нь Хятад улсын уламжлалт эмд ордог бөгөөд дур гутах, бөөлжихөд эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг гэнэ.

Зургадугаарт. Наран цэцэг: Наран цэцгэнд төрөл бүрийн шим тэжээлийн бүрэлдэхүүн элбэг агуулагдаж байдаг. Ходоодны ханыг хамгаалдаг төдийгүй ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлж, өтгөн хатахаас сэргийлж, ходоод гэдсийг сайжруулдаг сайн хүнсний бүтээгдэхүүн юм.


Эх сурвалж:
setguul.com


Дэлгэрэнгүй...