Sunday, February 27, 2011

Эрүүл мэндэд хортой хүнс

Та өөрийн идэж байгаа хүнсний бүтээгдэхүүний талаар хэр мэдлэгтэй вэ? Орчин цагт хүний эрүүл мэнд идэж буй зүйлээс нь ихээхэн шалтгаалдаг болсон. Энэ удаагийн дугаартаа Орос, Украины хүнсний мэргэжилтнүүдийн гаргасан хүмүүс өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулж байна. Жагсаалтад орсон хүнсний бүтээгдэхүүний ихэнх нь хүний биед харшил өгөх, хордлого өгөх, зэрэг нөлөө үзүүлдэг аж.

Чипс болон хийжүүлсэн ундаа

Чипс буюу шарсан төмс хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг урьд нь тэр бүр мэдээлдэггүй байсан. Нүүрс ус, өөх, тос, амт оруулагч, хүнсний будаг зэргийг хольж, чипсийг гарган авдаг байна. Түүнчлэн чипс нь карцероген бодис ихээр агуулдаг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн ус төрөгчийн агууламж ихтэй тос нь хлостериний хэмжээг нэмдэг учир зүрхний өвчин, цус харвалтыг эрсдэлийг нэмдэг.

Харин хийжүүлсэн ундаа нь чихэр болон химийн хий зэргийг агуулан хиймэл амтлагчийг бий болгодог юм. Хийжүүлсэн ундаанд агуулагддаг фенил бодис нь хүний биеийн даралтыг бууруулж, уур уцаартай болох, сэтгэл санаагаар унахад нөлөөлдөг байна. Үүнээс гадна хийжүүлсэн ундааны хиймэл амтлагч нь амны цангаа гаргадаггүй байна. Тиймээс их хэмжээний хийжүүлсэн ундаа уусны дараа ус уух хэрэгтэй. Натрийн бензолат агуулсан ундаа нь бодисын солилцоог алдагдуулан таргалалтын эхийг тавьдаг аж.

Түргэн хоол

Шарсан хайрсан бүтээгдэхүүний хамгийн сөрөг нөлөөтэй зүйлийн нэг нь түргэн хоол юм. Энэ төрлийн хоолнууд нэг хэрэглэсэн тосоо дахин дахин хэрэглэдэг бөгөөд үүний үр дүнд карцероген их агуулсан бүтээгдэхүүн бий болдог. Ийм төрлийн хоол байнга хэрэглэх нь шар хөөрөх, ходоодны шархлаатай болох зэрэг дотрын өвчтэй болгодог байна.

Зайдас болон утсан махан бүтээгдэхүүн

Олон хүн зайдас, хиам гэх мэт бүтээгдэхүүнд дуртай байдаг. Гэвч энэ бүтээгдэхүүн нь химийн олон төрлийн бодис агуулдаг гэдгийг сайн мэддэггүй. Утсан мах болон загас зэрэг нь карцегорен хамгийн их агуулдаг байна. Зайдасны төрлийн бүтээгдэхүүний 80 хувь нь холилдсон гентэй давс хэрэглэдэг аж. Их хэмжээний утсан зайдас хэрэглэх нь утаатай хотод амьдардаг хүнд улам л сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой.

Консерватив агуулсан хүнсний ногоо болон жимс

Байгалийн гаралтай жимс, хүнсний ногоо хүний биед сайнаар нөлөөлөх ч хэрэв зам, барилга, үйлдвэрийн ойр ургах нь эсрэгээрээ нөлөөлдөг байна. Ийм нөхцөлд хүнсний ногоо, жимс нь натрийн глютамины хүчил агуулах боломжтой аж. Химийн энэ нэгдэл нь толгой өвтгөх, бодисын солилцооны өвчтэй болгодог юм.

Маргарин, нарийн боов, амуу тариа

Маргарин холимог генийн өөх, тос агуулдаг бөгөөд энэ нь таргалалтад ихээр нөлөөлдөг. Ийм төрлийн өөх, тос агуулсан бүтээгдэхүүн нь хүний биед ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд нарийн боов, бялуу зэрэгт уг бүтээгдэхүүнийг ашигладаг байна. Амуу тариа ялангуяа цагаан талх нь хэвлийн хөндийн өвчтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

Кофе, сэргээгч ундаа, сүү

Кофе их уух нь тийм ч сайн биш бөгөөд өдөрт хоёроос ихгүй аяга кофе уух хэрэгтэй аж. Кофе нь цусны даралт нэмэгдүүлж, зүрхний цохилтыг хурдасгадаг байна. Залуучуудын дуртай энержи дринк буюу сэргээгч ундаа нь маш хортой гэнэ. Ийм төрлийн ундааг байнга хэрэглэх нь үхэлд ч хүргэж магадгүй аж. Өнгөрсөн хэдэн жилд ийм тохиолдол хэд хэдэн удаа гарсан байна. Түүнчлэн сүү ч гэсэн сөрөг нөлөөтэй гэнэ.

Гар аргаар дарсан хүнсний ногоо, мөхөөлдөс

Хүмүүс гэрийнхээ хэрэглээний хүнсний ногоог өөрсдөө дарж, хүнсэндээ хэрэглэдэг билээ. Үүнийгээ эрүүл ахуйн шаардлагатай орчинд дарсан бол тийм ноцтой биш. Харин шаардлага хангаагүй дарсан хүнсний ногоо хэрэглэх нь мөөгөнцөр, нянгийн хордлого авах эрсдэлтэй. Харин мөхөөлдөс хийхэд өтгөрүүлэгч, үнэр оруулагч бодис хэрэглэдэг бөгөөд энэ нь хүний биеийн бодисын солилцоонд нөлөөлдөг байна.

Bblog

Дэлгэрэнгүй...

Эрүүл хооллолт, зөв хэрэглээ


Эрүүл хооллолт, аюулгүй хүнс дэлхий нийтийн эрүүл мэндийн салбарын толгой өвтгөсөн сэдэв болоод байгаа билээ. Орчин үеийн гэх тодотголтой шинэ тутам гарч байгаа өвчнүүд нь ихэвчлэн буруу хооллолтоос үүдэлтэй нь нэгэнт нотлогдоод байна. Манай улсад байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг ариутган хэрэглэх нь тун ховор байдаг тул та үгүй ядаж авсан хоол хүнснийхээ бүтээгдэхүүнийг зөв хадгалах хэрэгтэй.
Хүнсээ хэрхэн аюулгүй хадгалах вэ?
• 1. Хоол, хүнсний зүйлд нян өсөж үржих хамгийн таатай орчин нь температурын аюултай бүс буюу +4-өөс +60 хэм байдаг. Иймээс хөргөгчинд хадгалах ёстой бүтээгдэхүүнийг худалдаж авснаасаа хойш нэг цагийн дотор хөргөгчинд хийх хэрэгтэй. Хэрвээ температурын аюултай орчинд дөрвөн цагаас илүү хадгалсан бол идэж болохгүй, шууд хаях хэрэгтэй.
• 2. Баглаа боодолгүй, хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн болон, удсан хүнсний бүтээгдэхүүн бүү худалдаж ав.
• 3. Завсар зайтай болон таглаагүй саванд удаан хадгалсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий. Аливаа бүтээгдэхүүнийг хадгалахдаа паалантай саванд хийх хэрэгтэй. Хуванцар сав нь хүний биенд хортой байдаг төдийгүй тухайн хүнсний зүйлтэйгээ урвалд орж болзошгүй.
• 4. Таг нь товойсон, эсвэл онгорхой лаазтай бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Хэрэв тийм тохиолдолд сав баглаа боодол дээрх үйлдвэрлэсэн хугацааг харах ба таны гэр дээр очихдоо тээвэрлэлтийн горим алдагдсан байж болно.
• 5. Хоолоо болгосны дараа хэрэглэхгүй бол аль болох хурдан хүйтэн газар хийж хөлдөөх хэрэгтэй.
• 6. Мах, салат зэрэг хөргөгчинд хадгалдаг хүнсний бүтээгдэхүүн болон болсон хоолыг өрөөнд 2 цагаас илүү хугацаагаар битгий үлдээ. Бичил биетэн үржих аюултай.
• 7. Хоносон хоол хэзээ ч бүү хэрэглэ. Тэнд үржсэн нян ходоодонд орж, дотор гэдэсний өвчин үүсгэх нөхцөл болдог бөгөөд хоносон хоол хэрэглэснээс бид нар өөртөө л өвчин бий болгодог. Ихэнх өвчин ходоодноос үүдэлтэй байдаг.
Хүнсээ хэрхэн аюулгүй хэрэглэх вэ?
• 1 . Хоол идэхийн өмнө гараа сайтар савандаж угаана. Гарын алчуур цэвэрхэн байх нь чухал. Гарын алчуур нь зөвхөн усыг шингээж авах зориулалттай. Гэтэл гараа дутуу угааснаас алчуур бохирддог. Гарын алчуур бохир бол таны гар дахин бохирдох болно. Эсвэл нойтон салфетка, гар цэвэрлэгч шингэний аль нэгийг хэрэглэж занших хэрэгтэй.
• 2. Ямар нэгэн гадны биет буюу бохирдуулагч зүйл /хүн, амьтны үс, ноос болон бусад/ байгаа эсэхийг шалгаж, сайтар цэвэрлэ. Хэрэв хэт бохир зүйл байвал хэрэглэхгүй байхыг зөвлөе.
• 3. Хоол, хүнс тань аюулгүй, тэжээллэг байхаас гадна, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс нэлээд их орсон байх шаардлагатай. Энэ нь таны биед зайлшгүй байх ёстой аминдэм, эрдэсийн эх үүсвэр болно. Жимс жимсэн бүтээгдэхүүн нь хэдийгээр байгалийн цэвэр бүтээгдэхүүн боловч нян хамгийн их үрждэг хэрэглээ юм. Иймд авах үедээ шинэ байна уу гэдгийг сайтар анхаарах, идэхээс өмнө заавал угаах ёстой.
• 4. Түүхий ус нь ямар нэг нянгаар бохирдсон байж болох тул хүндээр өвчлүүлэх магадлалтай. Тиймээс ялангуяа бага насны хүүхдэд бүү уулга. Хэрэв гэрт чинь ус цэвэршүүлэгч байхгүй бол буцалсан усыг цэвэрхэн саванд хийгээд тавихад л хангалттай.
• 5. Ундаа болон лаазалсан хүнсний зүйлийг онгойлгохын өмнө гадна тал, амсар хэсгийг цэвэр чийгтэй алчуураар сайтар арчих хэрэгтэй. Ялангуяа хөдөө явж байгаа тохиолдолд тоос шороог нь цэвэрлэсний дараа хэрэглэх хэрэгтэй.
• 6. Ханиалгаж, найтаасны дараа, хог хаягдал, тэжээвэр амьтанд хүрэх болон утсаар ярьсны дараа гараа байнга угаах хэрэгтэй. Телефон болон гар утсанд өвчин үүсгэгч нян хамгийн ихээр хуримтлагддаг. Хоол идэж байхдаа утсандаа бүү хүр. Гараа тогтмол угааж заншвал хоол хүнсээр халдварлах өвчнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой гэдгийг судлаачид тогтоосон байна. Энэ нь өрхийн хүнсний аюулгүй байдлыг хангах чухал үзүүлэлт болдог.

Дэлгэрэнгүй...

Нимбэг таны бүх проблемыг шийдчихнэ.



Нимбэг гэж чухам ямар жимс болохыг Европт зөвхөн XVIII зууны үед л мэджээ. Арабчууд Францын хаанд бэлэг болгож цөөн тооны нимбэгний модыг бэлгэлжээ. Хаан бэлгийг ойшоож үзээгүйгээр барахгүй, түүнийг дорд үзлээ хэмээн гомдож жимснийх нь бүх исгэлэн шүүсийг шахаж хаяхыг албатууддаа тушааж гэнэ. Гэвч ордны авхаалжтай гоо хатагтай нар далайн чанадаас ирсэн жимсний хачирхалтай сайхан үнэрийг үнэрлэж үзээд, тэдгээр жимсний найрлагатай биенд түрхэх анхилам үнэртэй бэлдмэлийг хийх болжээ. Мөн ордны ноёд, хатагтай нарын дунд нимбэгний хальсыг зажлах заншил дэлгэрсэн бөгөөд энэ нь халуун янаг үнсэлтийн өмнө амны хөндийг ариутган цэвэрлэж, тааламжтай сайхан үнэрийг өгдөг байжээ.

Зуу насалж мөнх залуугаараа байна.
Нимбэг С амин дэмээр баялаг гэдгийг бид мэднэ. Харин энэ жимсэнд байдаг аскорбин нь нэвтрэх чадвартай амин дэм гэж нэрлэгддэг Р амин дэмтэй маш нийцтэй байдлаар хосолсон байдгийг та мэдэх үү? С болон Р амин дэмийг бие организмд нэгэн зэрэг оруулснаар цусны эмзэг судас бэхждэг. Нимбэг нь биднийг зөвхөн амин дэм дутагдах өвчнөөс хамгаалаад зогсохгүй, мөн цус харвалт, зүрх хаагдах, судас өргөсөх болон бусад хурц өвчнүүдээс хамгаалж чадна гэдгийг тогтоогоод байна. Түүнээс гадна, амин дэмүүд энэ нарийн холбоо нь
хөгшрөлтийн талаар урьдчилан сануулдаг. Тийм болохоор, ялдамхан бүсгүйчүүд минь эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж, аль болох ихээр нимбэг идэж бай. Ингэснээр танд үрчлээ нэмэгдээхгүй, харин та улам ч залуу, улам сайхан харагдах болно. Нэг чухал тайлбар хэлэхэд, нимбэгийг хальстай нь бүхлээр нь хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь түүнд хальсалж авсан нимбэгийг бодвол амин дэм 2,5 ихээр агуулагддаг.

Нимбэгээр арьсаа арчихын ашиг тус
Нэг харамсалтай зүйл бол насны онцлогоос хамааран гарах нөсөөт толбо юм. Өдөр тутам өглөө, оройд биеийнхээ санаа зовоосон хэсгүүдэд нимбэгийн шинэхэн шахсан шүүсээр үрж арчаад байвал толбо аяндаа цайрч эхэлнэ. Үлдсэн хальстай хэсгээр хумсаа зүлгэж болно. Тэгвэл хумс тань үзэмжтэй сайхан болох бөгөөд хугарамхай байх нь багасна.

Баян Ромчуудын дуртай жимс
Эртний Ромын язгууртнуудын эхнэрүүд олон шалтгааны улмаас өдөржингөө сэтгэл зовох болжээ. Тэдний ичих нүүргүй нөхрүүд байсхийгээд л бие биенийхээ эсрэг далдуур хөнөөх ажилгааг явуулж, хөнжилдөө хөлөө жийлцэж байлаа. Тэдэнд амьдралын тэсвэр хатуужил, сэтгэл санааны тэнцвэртэй байдал, урам зоригийг нимбэгний шүүстэй амтат ундаа өгчээ. Энэ ундааг бэлтгэх тун амархан 1 стакан халуун усанд 1 нимбэгний шүүс, 1 халбага зөгийн бал хийнэ. Энэ ундаа нь өдрийн турш үйлчилдэг гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ ундааг өглөө эрт хэн ч таны уур бухимдлыг хүргээгүй байх үед уух хэрэгтэй. Ийм эмчилгээг сар хийсний дараа таны өөрийгөө эзэмдэх чадварт маш сайн нөлөөлнө.
Задгай энгэртэй даашинзанд дуртай бол
Нимбэгний исэллэг хүчил нь шар үсний сүвүүдийг багасгаж, жижиг үрчлээсийг арилгах бөгөөд арьсыг илүү толигор, үзэмжтэй болгоно.

Жимсний хүчил нь үсийг сайхан өнгө орууулна
Хэрвээ үсний эмчилгээний бальзамыг байнга хэрэглэснээр үс тослог, хэтэрхий хүнд болвол нимбэгний хүчилтөрөгчтэй шампунь хэрэг болно. Энэ нь үсийг хатуу усаар угаасны дараа үлдэх хагийг арилгах бөгөөд үсний жинхэнэ өөрийнх нь өнгийг оруулж хуйхны эвэрлэг хайрсыг бэхжүүлж өгдөг.

Хөөрхий мөр минь . . .
Таны арьс наранд хэт шарагдсан бол танай хөргөгчид жижигхэн ч болов нимбэг байвал маш сайн хэрэг. Түүнийг нимгэхэн дугуй хэлбэрээр хэрчээд, хэрчмүүдийг наранд шарагдсан арьсан дээрээ тавь. Арьсны халуун нь маш түргэн буух болно.

Эмчилгээний уур
Нүүрэнд гарсан батга, бээжрүү маш их сэтгэл зовоодог. Гэвч энэ тохиолдолд уураар нүүрээ утах нь үнэхээр гайхамшигтай нөлөө үзүүлнэ. Түмпэнд маш халуун ус хийгээд дээр нь 5 дусал нимбэгний шүүс, мөн 3 дусал ургамлын тос нэмж хий. Бэлтгэсэн халуун усан дээрээ нүүрээ ойртуулан тонгойж толгойгоо нүүр гарын алчуураар бүтээ. Ингээд 10-15 .минут уураар утаад дараа нь ширүүн сальфеткаар нүүрээ дарж арчина.

Турахыг хүссэн хүн бүрт
Нимбэгний шүүстэй 1 стакан халуун усыг хоолны өмнө уух нь хоол боловсруулах ажиллагааг сайжруулж, цусан дахь холестриныг саармагжуулах ба элэгний байгалийн цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж, хэрэггүй бодисыг гадагшлуулж өгдөг. Энэ жор нь энгийн бөгөөд үйлчилгээ сайтай учир цагаан хоол хэрэглэдэг Голливудын одод үүнийг хэрэглэх дуртай. Ногоо, жимсний шүүх бэхний толбыг нимбэгний хүчил түргэн хугацаанд арилгадаг. Хатаасан нимбэгний хальс нь цагаан эрвээхэйнээс хамгаалах маш тохиромжтой хэрэгсэл болдог.

Ядарсан үед
Удаан явснаас хөл их ядарсан үед нимбэгний хэрчсэн хэрчмүүдээр хөлөө үрж арчвал түргэн хугацаанд сэргэж ядаргаа гардаг.

Дэлгэрэнгүй...

Thursday, April 8, 2010

Бяслагтай Пицца


Орц:

* Өндөг 1 ш
* Дрож 8 гр
* Ус 100 гр
* Масло 30 гр
* Гурил 150 гр

Шанз:

* Хиам 300 гр
* Өргөст хэмх 270 гр
* Пицца томат 20 гр
* Пицца амтлагч (аргон маягон) 5 гр

1. Буцалсан усын хөргөж бүлээсгээд дрожоо уустал хутган гурил, өндгөө хийж масло нэмээд зуурмагаа бэлтгэнэ.
2. Зуурмагаа гүйцэд хөөсний дараа (ойролцоогоор 20 минут орчим байлгана) таслан авч дугуй хэлбэрт оруулан хэвлэнэ.
3. Хэвлэхдээ дээр нь шанзаа жигд тараан тавьж, дээрээс нь бяслагаа үрж, шарах шүүгээнд 5 минут орчим 180 хэмд шарна.

Амтат Пицца бэлтггэхэд анхаарах зүйлс:

* Пиццаг зөв хийснээр дотроо зөөлөн, тансаг сайхан амттай болдог.
* Ус болон гурилын харьцааг яг жорын дагуу зөв тохируулах хэрэгтэй.
* Зуурмаг гаранд наалдахгүй зөөлөн байх ёстой.
* Зуурмагаа зөвхөн тасалгааны хэмд байлгаарай.
* Гурилаа хүчтэй биш зөөлхөн зуурах нь зүйтэй.
* Нимгэн давхарга үүсгэн элдэж 5-10 мм зузаантай элдэхэд хангалттай ч ирмэг нь голоо бодвол арай зузаавтар байх нь зүйтэй.


Дэлгэрэнгүй...

Жирийн нэг төмс ходоод гэдэсний хамгийн сайн эм


Мэргэжлийн сайн тогооч төмсөөр 999 төрлийн хоол хийж чаддаг гэнэ. Өмнөд африкаас гаралтай энэ ногоонд С, B, B6, PP, K зэрэг амин дэм агуулагдаж байдаг. Энэ нь цусны даралт хэлбэлзэх, толгой өвдөх, бамбай булчирхай томрох гээд олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэн анагаах нөлөө үзүүлдэг. Та өдөрт 300 гр төмс хоолондоо хэрэглэвэл өдрийн C аминдэмийн хэрэгцээнийхээ 70-75% -ийг авна.
Харин 400 гр төмс идвэл калийн хэрэгцээгээ бүрэн хангаж чадна. Шинэ ургацын төмсөнд С аминдэм 25 мг% байдаг бол өвлийн төмс, эмвэл 2 сар хадгалсан төмсөнд энэ хэмжээ 12мг% хүртэл буурсан байдаг аж. Төмсөн дэх глюкоз нь хүний биед амархан шингэдэг тул зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг хэмээн эрдэмтэд баталж байна. Мөн төмс нь зүрхний агшилтыг сайжруулах нөлөөтэй калийг хамгийн ихээр агуулдаг. Үүнээс гадна ходоодны архаг хэлбэрийн үрэвслийн үед түүхий төмсний шүүс хамгийн сайн эм болдог. Төмсний шүүс C амин дэмээр баялаг тул ходоодны хүчлийг хэвийн болгож, гэдэсний үйл ажиллагааг зохиулцуулан, өвдөлтийг намдаадаг аж. Сонирхуулж хэлэхэд ач тустай энэхүү ногоог XVI зууны үед Европын зарим улсуудад зөвхөн чимэглэлийн зориулалтаар ашигладаг байсан гэнэ. Бүр XVII зуунд Ирландчууд төмсийг хүнсэндээ анх хэрэглэж, олон орны “нүдийг нээж” өгчээ.
Цусны даралт ихэсхэд өдөрт гурван удаа бага хэмжээгээр түхий төмс ид. Үнээс гадна төмсийг хальстай нь жигнэж идэх, түүхийгээр нь машиндаж шүүсийг уухад даралт буурдаг
Шарсан төмсний хортой чанар

Шарсан төмсөнд 6-8 грамм трансжир агуулагдаж байх ёстой гэнэ. Трансжир нь биед шингэдэггүй натурал биш тосны хүчлийг агуулдаг. Энэ нь зүрх судасны өвчинд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байдаг, холестерины түвшинг ихэсгэдэг байна.
Судалгааны дүнд трансжир нь

* Хөхүүл эхийн сүүний чанарыг бууруулдаг.
* Сүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг
* Хүүхэд бага жинтэй төрдөг
* Диабет өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг
* Дархлааг бууруулдаг
* Эр гормоны ялгаруулалтыг бууруулдаг
* Зарим нэг ферментүүдийн үйл ажиллагааг бууруулдаг байна

Төмсийг хүнсэнд хэрэглэхэдээ

* Арилгаж цэвэрлэсэн төмс агаартай амархан исэлдэж, харалдаг тул цэвэрлэсэний дараа шууд хэрэглэх буюу хүйтэн усанд хийх хэрэгтэй. Гэхдээ усан удаан байлгаж болохгүй. Усанд төмс C амин дэс болон цардуулаа амархан алддаг.
* Шинэ төмсийг хутгаар хальслах хэрэггүй. Харин дээр нь давс хийж, алчуураар арчаад, хүйтэн усанд угаавал хальс амархан сална. Танд л гэж хэлэхэд төмсний халь орчимд амин дэм ихээр агуулагдаж байдаг тул хальслахгүй угаах хэрэгтэй.
* Наранд удаан байж, хортой туяаг нь шингээсэн ногоорсон төмсөнд соланин хэмээх гашуун шинж чанартай хорт бодис байдаг тул хүнсэнд хэрэглэхийг хориглодог.
* Төмсийг зэвэрдэггүй, ган хутга эсвэл зориулалтын арилгагчаар цэвэрлэж байх хэрэгтэй. Учир нь төмөр хүрсэн төмсөн дэх C аминдэм задарч урвалд ордог.
* Төмсийг чанах явцад B аминдэмийн 30% нь шөлөнд гарч, төмс их хэмжээгээр эвдэрдэг. Харин ууранд чанаж болговол эрдэс бодисынхоо нэг хувийг л алддаг.
* Жижиглэж хэрчсэн төмсийг чанахад амин дэмийнхээ 35-50 хувийг, бүтнээр нь чанахад 75 хувийг хадаглаж үлддэг байна.

Төмс гоо сайханд

* Чанасан төмсийг сүү, өндөгний шартай хольж нүүрэндээ бигнүүр тавьдаг. Бүлээн бигнүүрээ 15-20 минут байлгаад авна. Дараа нь халуун, хүйтэн усаар ээлжлэн нүүрээ шавшина. Ийм бигнүүрийн дараа нүүрний арьс чангарч, жижиг үрчлээсүүд арилдаг.
* Байнга гадаа ажилладаг хүмүүсийн гар улайж, хагаран ширүүн болдог. Энэ тохиолдолд чанасан төмсийг халуун сүүтэй хольж нухаад, цэвэр давуун дээр тавьж 10-15 минут гараа ороож бооно. Энэ аргыг 3-4 улаа хэрэглэхэд гарын арьс зөөлөн, чийглэг болдог.
* Хэрэв нүүр бүлцийж хавагнавал төмсийг үрж, шүүсийг нь аваад хавагнасан газарт шавшдаг.
* Нүүрэнд сэвх нэмэгдвэл төмсний булцууг таллаж, цууны эсвэл нимбэгний хүчилд дүрж арчаарай.


Дэлгэрэнгүй...

Хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүн


1. Алим. Идээд ханахгүй энэ сайхан жимс организмаас хүнд металлуудыг гаргадаг. Мөн түүнд цусны судасны уян хатан чанарыг барьж байдаг бодис агуулагддаг учир биднийг инсульт болон инфарктаас хамгаалахад тустай аж. Английн эрдэмтэд , хэрвээ та өдөр бүр алимны жүүс ууж байвал өөрийнхөө насыг уртасгана гэж үзэж байна.

2. Хар нэрс. Энэ жимс нь организм дахь чөлөөт радикалуудыг устгадаг антиоксидантынхаа агууламжаар тэргүүн байранд байдаг. Хүн нас ахих тусам бодисын солилцооны үр дүнд үүссэн чөлөөт радикалууд хуримтлагддаг ба тэдгээр нь ойр орчныхоо эсүүдийг гэмтээдэг. Харин тэдгээрийг аюулгүй болгосноор организмын амьдралыг нилээд уртасгадаг. Хар нэрс нь хөгшрөлтийн өвчин болох глауком ба катарактаас урьдчилан сэргийлж, инсультийн дараа уураг тархи сэргэхэд тустай. Бостонийн их сургуулийн (АНУ)-ийн эрдэмтэд 2-3 сар өдөр бүр хагас стакан хар нэрс идсэнээр чихрийн шижин, атеросклероз, уураг тархи, зүрхны судасны хатуурал зэргээс сэргийлж болно гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

3. Үхрийн нүд. Үхрийн нүд нь дархлааг идэвхжүүлж, эсийг залуужуулж, мэдрэлийн системийг бэхжүүлэн, зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Мөн даралтыг хэвийн болгодог. “С” аминдэмээр маш баялаг болохыг хэн хүнгүй мэдэх биз ээ.

4. Цэцэгт байцаа. Цэцэгт байцаа нь хорт хавдрын эсрэг болон дархлаа сэргээх үйлчилгээтэй. Чөлөөт радикалуудтай тэмцэгч антиоксидантаар баялаг байдаг. Ихэнх эрдэмтэд бидний организмд чөлөөт радикалууд нь хөгшрөлтийн процессыг хурдасгадаг болохыг нотлоод байгаа юм.

5. Улаан лооль. Улаан лооль нь хавдрын эсийн хуваагдлыг зогсоодог, ликопин хэмээх маш хүчтэй антиоксидант агуулдаг. Мөн ликопен нь зүрх судасны өвчлөл үүсэх магадлалыг багасгадаг. Харин нэмж хэлэхэд ликопен нь боловсруулсан томатанд түүхий лоольноосоо илүү ихээр агуулагддаг аж. Мөн улаан лоольд “Р3″ гэдэг бодис агуулагддаг бөгөөд тэр нь аспиринаас дутахааргүйгээр судсанд тромбо үүсэх магадлалыг бууруулдаг.

6. Чий жимс. Чий жимсний үрэнд пектин ихээр агуулагддаг тул организмыг муу холестрин, төмөр зэсийн давснуудаас ангижруулж, цус боловсрох процессыг сайжруулдаг ба антоциан нь хялгасан судасыг бэхжүүлдэг. Саяхан эрдэмтэд чий жимсны үр нь организмаас радионуклидыг зайлуулдаг болохыг нотолсон гэнэ.

7. Анар. Анар жимсний соконд маш их антиоксидант болон антоциан агуулагддаг. Тэд нь бодисын солилцоо болон цусны эргэлтийг сайжруулж, судасны ханыг бэхжүүлснээр биднийг инсульт, инфаркт зэрэг өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Анар нь нүдний болрын бүдэгшлийг үүсгэдэг ферментийн идэвхийг бууруулдаг. Иймд анар жимсний жүүсийг хэрэглэгчид нүдний болор цайх өвчнөөс айх хэрэггүй.

8. Амтат жүрж. Даралт ихсэх болон судас хатуурах өвчлөлийн үед тустай. Таргалалтыг багасгадаг, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг. Мөн “С, А, В” группын аминдэмээр баялаг.

9. Тоор. Тоор жимс нь калиар баялаг тул зүрхний булчинг бэхжүүлдэг. Магни нь бухимдлыг багасгаж сэтгэл санааг өөдрөг болгодог. Тоор нь арьсны эсүүдэд дэх чийгийг барьж, арьсны үрчлээг арилган, арьсыг толигор зөөлөн болгоно.

10. Чавга. Чавга нь гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, даралт болон бодисын солилцоог хэвийн болгож, цусан дахь холестрины хэмжээг багасгадаг.

11. Бөөрөлзгөнө. Бөөрөлзгөнө нь биеийн халууныг бууруулах, ус тогтоох ба хорт нэгдлүүдийг гадагшлуулах шинж чанартай. Бөөрөлзгөнө нь зэсээр баялаг тул сэтгэл санааны хямралтай хүмүүст илүү ашигтай. Мөн түүнд маш ихээр антиоксидантууд агуулагддаг.

12. Улаан усан үзэм. Түүнд шууд 20-иод антиоксидантууд агуулагддаг тул чөлөөт антиоксидантуудтай маш үр дүнтэй тэмцдэг. Усан үзэмний өнгө нь харлах тутам тийм сортууд нь илүү ач холбогдолтой ажээ. Усан үзэм нь тромбо үүсэх процессыг удаашруулж, цусны судасны тонусыг сулруулдаг. Мөн усан үзмээс гаргаж авсан улаан дарс нь жүүснээсээ ач холбогдлоороо их юм.

13. Гүзээлзгэнэ. Энэ жимсэнд фолийн хүчил, марганц, кали ба С аминдэм ихээр агуулагддаг. Энэ жимс нь бодисын солилцоог хэвийн болгож, хорт нэгдлүүдийг гадагшлуулж, бамбай булчирхайн гармон ялгаралтыг идэвхжүүлж, бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг.

14. Бууцай. Бууцай нь хөгшрөлттэй тэмцэх маш хүчтэй антиоксидант болох лютеинээр баялаг. Түүнийг байнга хэрэглэснээр хараа муудах магадлалыг 45%-иар багасгадаг. Нэг аяга түүхий бууцайг өдөр бүр ууж хэрэглэвэл уушигны хорт хавдар (тамхи ихээр татдаг байсан ч хамаагүй) үүсэх магадлалыг хоёр дахин бууруулдаг.

15. Улаан сонгино. Энэ нь хорт хавдартай тэмцэгч кверцетин хэмээх антиоксидантаар баялаг ба бактерийн ба мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй. Мөн холестрин цусны хананд наалдах ба цусны судас бөглөрөх явцад саад болдог.

16. Цай. Цайг 4000 орчим жилийн өмнөөс хэрэглэж ирсэн бөгөөд Азиуд залуу насыг хадгалагч ундаа хэмээдэг. Одоо үүнийг нь Европын анагаах ухаан хүлээн зөвшөөрөөд байна. Ногоон цай нь янз бүрийн антиоксидантуудаар баялаг боловч, хар цай нь чөлөөт радикалуудтай тэмцэх чадвараараа ногоон цайнаас дутдаггүй. Голландын эмч нар өдөрт хоёр аяга цай уух нь зүрхний өвчлөлөөс таныг хамгаална гэж үзэж байна.

17. Кофе. Кофе нь сэтгэл санааг дээшлүүлж, ой санамжийг дээшлүүлэн, өвчин намдаах бөгөөд даралт ихэсгэдэггүй. Мөн түүнд антиоксидантууд маш ихээр агуулагддаг.

18. Хар шоколад. Хар шоколад нь инфаркт ба инсультээс авардаг гэж эрдэмтэд үздэг. Долоо хоногт нэг хавтгай шоколад идвэл, таны нас нэг жилээр уртасах болно.

19. Овьёосны нэвс. Овьёосны хэмхдэс нь эмчилгээний хамгийн их ач холбогдолтой бүтээгдэхүүн. Тэр нь тромбо үүсэхээс сэргийлж, бодисын солилцоог хэвийн болгож, дархлаа нэмэгдүүлэн, бамбай булчирхайн үйл ажиллагааг сайжруулан, организмаас хорт нэгдлүүдийг зайлуулдаг.

20. Хивэгтэй талх. Хивгэнд үрийн биологийн идэвхит нэгдлүүдийн 90% нь агуулагддаг. Мөн маш сайн антиоксидант болох Е-аминдэм ихээр байдаг. Хивэгтэй хар талх нь гэдсийг хаягдлууд болон хавдар үүсгэгч нэгдлүүдээс сайн цэвэрлэдэг. Цусан дахь сахар ба холестрины хэмжээг бууруулдаг. Хүний организмаас хорт нэгдлүүд болох хүнд металл (хар тугалга ба мөнгөн ус)-уудыг зайлуулдаг ажээ.



Дэлгэрэнгүй...

Wednesday, March 31, 2010

Жигнэсэн алимтай рулет


Орц:
гурил 180гр
Сахарын пудр 150гр
Өндөг 6ш
Шанзанд:
Алим 500гр
Сахар 100гр
Ус 40мл
Үзэм 50гр
Ванилин 15гр
Хийх арга:
Өндөгийг шар ба цагаан уургаар нь салгаад шар уургийг сахартай холин хөөсрүүлнэ. Түүн дээрээ шигшсэн гурилаа болгоомжтойгоор хийн дуусгаад үргэлжлүүлэн өтгөн цагаан хөөс болтол зуурсан өндөгний цагаан уургийг 2-3 хуваан хий болгоомжтой хутгана. Үүний дараа ёроолд нь цаас дэвссэн листэн дотор жигд тараан хийгээд шарна.
170-180 хэмд 20-25 минут шарж гаргаад хөргөнө.
Шанз бэлтгэх:
Угааж хальслаад голыг ньавсан алимаа нимгэн хавтгай хэрчиж ус ,сахар, ванилинаа хийн алимаа зөөлөртөл бага гал дээр жигнэнэ. Гал дээрээс авахын өмнөхөн угааж дэвтээсэн үзмээ хийн гаргана. Хөргөсөн рулет дээрээ жигнэсэн алимаа тарааж тавиад ороогоод дээр нь сахарын пудр тарааж цацаж бэлэн болно. Мөн рулет дээрээ алимны шанзны оронд бусад жимс шокладны шанзыг хийж амталж болно. Та хийж үзээд сэтгэгдэлээ үлдээгээрэй...


Дэлгэрэнгүй...