Wednesday, March 31, 2010

Жигнэсэн алимтай рулет


Орц:
гурил 180гр
Сахарын пудр 150гр
Өндөг 6ш
Шанзанд:
Алим 500гр
Сахар 100гр
Ус 40мл
Үзэм 50гр
Ванилин 15гр
Хийх арга:
Өндөгийг шар ба цагаан уургаар нь салгаад шар уургийг сахартай холин хөөсрүүлнэ. Түүн дээрээ шигшсэн гурилаа болгоомжтойгоор хийн дуусгаад үргэлжлүүлэн өтгөн цагаан хөөс болтол зуурсан өндөгний цагаан уургийг 2-3 хуваан хий болгоомжтой хутгана. Үүний дараа ёроолд нь цаас дэвссэн листэн дотор жигд тараан хийгээд шарна.
170-180 хэмд 20-25 минут шарж гаргаад хөргөнө.
Шанз бэлтгэх:
Угааж хальслаад голыг ньавсан алимаа нимгэн хавтгай хэрчиж ус ,сахар, ванилинаа хийн алимаа зөөлөртөл бага гал дээр жигнэнэ. Гал дээрээс авахын өмнөхөн угааж дэвтээсэн үзмээ хийн гаргана. Хөргөсөн рулет дээрээ жигнэсэн алимаа тарааж тавиад ороогоод дээр нь сахарын пудр тарааж цацаж бэлэн болно. Мөн рулет дээрээ алимны шанзны оронд бусад жимс шокладны шанзыг хийж амталж болно. Та хийж үзээд сэтгэгдэлээ үлдээгээрэй...


Дэлгэрэнгүй...

Нийслэлд үндэсний гэж хэлхээр зоогийн газар нүдний гэм болжээ.


Соёл уламжлал гэдэг бол улс үндэстэн бүрийн мандан бадралын нэг хэсэг гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Соёл урлагаар дамжуулан бүхэл бүтэн улсыг өөрийн харьяат улс болгосон домог ам дамжин яригддаг. Энэ бол эзлэн түрэмгийллийн хамгийн тайван бөгөөд хахир арга юм. Түүх уламжлалаа мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг дээ. Хаанаас үүдэлтэй, ямар соёл урлаг, уламжлалаар хүн болсноо мэдэхгүй байна гэдэг хүний хамгийн том гутамшиг. Өнөө цагт улс орон бүрийн бахархал нь өөрийн гэсэн ёс заншил, соёл урлаг, уламжлалтай байх явдал болоод байгаа. Ингээд бодохоор соёл, урлаг нь хүн төрөлхтний оюуны хамгийн агуу үнэт өв юм. Соёл уламжлал гэдэг бол маш том ойлголт. Үүнд нийгмийн бүхий л салбарын соёл ордог. Үүний нэгээхэн хэсэг нь хооллох соёл, ёс заншил. Монголчууд бид эрт дээр үеэс өөрсдийн ахуй амьдралдаа тохируулан хооллож ирсэн уламжлалтай. Гэвч энэ уламжлал он цагийн эрхээр устан үгүй болж байна гэхэд хилсдэхгүй болжээ. Үүнийг та ресторан, кафенуудаас харж болно. Хаашаа ч харсан япон, солонгос, хятад ресторан, зоогийн газар нүдний өмнө дурайж, хаягийг нь нэрийг, хоолыг нь нэрлэж чадахгүй, монгол гэхээр монгол биш, гадаад гэхээр гадаад биш тийм л нэг эрээвэр хураавар орчинд амьдарч байна шүү дээ. Яагаад ингэж бичих болсон шалтгаанаа товчхон дуулгая. Нэг өдөр ажлаа тараад явж байтал нэгэн англи жуулчид ирээд “Би танай оронд ирээд долоо хонож байна. Танай үндэсний хоолыг амталж үзэх гэсэн юм. Та надад үндэснийхээ рестораныг заагаад өгөөч. Би хаана очвол. та нарын иддэг хоолыг амталж болох вэ” гэлээ. Би “Модерн номадс”, Их монгол, Баянгол, Эртний нутаг гээд гацчихлаа. Нөгөө жуулчин маань манай оронд ирээд долоо хоночихсон байсан тул эдгээр газруудад ороод үзчихсэн гэв. Тэрбээр хоол идэх зуураа үндэсний соёл, зан заншилтай нь танилцахыг хүссэн. Би монгол хүн байж үндэснийхээ рестораныг хэлж өгч чадаагүй дээ хачин их ичиж байлаа. Хаашаа ч харсан Хятад, Солонгос, Япон гээд олон үндэстний зоогийн газар байхад нээрээ хаанаасаа ч үндэсний ресторан олох билээ. Гадаад байтугай монгол хүн хотод орж ирээд эх орондоо явж байгаагаа мэдэхээ болчихдог нь гашуун боловч үнэн. Дэлхийн талыг эзэлж явсан монгол үндэстний зоогийн газар ийм цөөхөн байдаг юм гэж үү. Хүн амынх нь бараг тэн хагас нь байдаг улсын нийслэлд үндэсний уламжлалт хоолны газар гарын таван хуруунд багтаж байгаа нь даанч харамсалтай. Улс орон хөгжихийн хэрээр гадаад харилцаанд ахиц гарч, олон үндэстний хоолны газрууд ихээр нээгдэж байгаа нь ололттой ч хэт туйлширдаг бидний гэм биш зан хойно энэ талын бизнес хөгжихөд ихээхэн нөлөө үзүүлж байна. Гэхдээ өнөөгийн даяаршиж байгаа энэ үед уламжлалаараа бусдаас ялгарахгүй бол хэн ч биш болно гэдгийг ухаантай нэг нь ойлгодог л баймаарсан. Нийслэлд нийтийн хоолны 2330 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас бараг 30 хувийг нь олон үндэсний хоолны газар эзэлдэг. Эдгээр хоолны газруудын 80 хувь ямар нэгэн зөрчил гаргадаг байна. Хамгийн наад захын эрүүл ахуйн шаардлага хангадаггүй талаар иргэд олонтаа ярьдаг. Тэр дундаа хятад ресторанууд хоол хүнсээ бохир орчинд бэлддэгээс гадна ямар ч гарал үүслийн шинжилгээгүй амтлагчуудыг их хэмжээгээр хэрэглэдэг гэнэ. Мөн хятад тогооч нар хэзээ ч малгай өмсдөггүй бас гутлаа солилгүй гал тогоондоо ажилладаг, хоол хүнсэнд хэрэглэдэг ногоо болон махаа маш заваан орчинд хадгалдаг гэдэг гэсэн яриа чих дэлсэж мэргэжлийн байгууллагын шалгалтаар илэрсэн нь олон. Мөн нэгэн хятад ресторан хятадаас хууль бусаар оруулж ирсэн архи пиво зарж байхтай нь мэргэжлийн хяналтын байцаагчид таарчээ. Түүгээр ч барахгүй “Бээжин хуа луу” зоогийн газрын сонгинотой хуурга, соустай хавирга зэрэг хоолноос дээж авч нян судлалын шинжилгээнд хамруулахад гэдэсний халдварт өвчин үүсгэгч нян их хэмжээгээр илэрсэн тухай мэдээлэл ч байх юм. Үндэсний хоол гэдэг бол тухай үндэстний томоохон соёл байдаг. Гэвч энэхүү соёлоо бид өдөр болгон алдсаар бас холдсоор л байна. Ямар ч хүн өөрийн үндэснийхээ хоолыг амтархан идэх дуртай. Орчин үеийн рестораны хөгжил хязгааргүй тэлж байгаа энэ үед улс орныхоо онцлогийг харуулсан, түүх соёлоо таниулсан, уламжлалт үндэсний зоогийн газар байгуулчихвал гадны хүний дэргэд нүүр бардам, бахархах зүйлтэй болмоор сон. Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл монголоо алдсан монголчуудаар монгол орон дүүрэх нь байна.



Дэлгэрэнгүй...

“Тансаг цагаан хоол” ОЛОН УЛСЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН

Эрүүл мэндийг дэмжих, зохистой хоол хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор "Тансаг цагаан хоол" олон улсын цагаан хоолны анхдугаар тэмцээн 2009 оны 09-р сарын 05-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн спортын танхимд амжилттай явагдаж өндөрлөв. Тэмцээнийг "Цагаан хоол-Ногоон гариг" ТББ, ШУТИС, VEGE телевиз, Тайвань дахь Монгол-Түвдийн Сан, "Loving Hut" олон улсын цагаан хоолны корпораци зэрэг дотоод, гадаадын байгууллагууд хамтран зохион байгууллаа. Тэмцээний мэдээллийн спонсороор UBS телевиз, Зангиатай радио 105.5, Монцамэ агентлаг хамтран ажиллав.


"Тансаг цагаан хоол" тэмцээн нь Хүнс-Биотехнологийн сургуулиас Шинжлэх ухаан технологийн их сургууль байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан зохиож буй нэг томоохон арга хэмжээ билээ.

Тэмцээнд мэргэжлийн тогооч, сонирхогч, хоолны чиглэлээр суралцаж буй оюутнуудыг гэсэн гурван ангиллаар нийт 17 баг оролцов.

Тэмцээнд цагаан хоолны газрууд болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон ресторанууд идэвхтэй оролцлоо.

Дэлгэрэнгүй...

Tuesday, March 30, 2010

Шокалодтай үрэлтэй жигнэмэг


Орц:
1/4 стакан гурил
1 амттаны халбага сода
1 амттаны халбага давс
225 гр масло, зөөлрүүлсэн
3/4 стакан нунтаг сахар
3/4 стакан бор сахар
1 амттаны халбага ваниллины охь
2 ш том өндөг
2 стакан шоколад(NESTLÉ® TOLL HOUSE® Semi-Sweet Chocolate Morsels)
1 стакан хэрчсэн самар

Бэлтгэх нь:

1. Гурил, сода, давсаа жижиг саванд холино.
2. Масло сахар, ваниллины охийн хамтаар хутгана.
3. Өндгөө нэг нэгээр нь нэмнэ. Нэмэх бүрдээ сайтар хутгана.
4. Гурилаа бага багаар нэмж нийцүүлнэ.
5. Шоколад, самараа нэмээд, хэвлээд, тослоогүй тавцан дээр тави 190 градуст халаасан зуухад болтол нь 9-11 минут шарна.
6. Гаргаж ирээд 2 минут тавцан дээр нь амараагаад, тавцан дээрээс авч хэрээсэн төмөр дээр тавиж гүйцэд хөргөнө.

Нимгэн шажигнуур жигнэмэг хийхийн тулд;

Орц:

* 2 1/2 стакан гурил
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага +1 чимх хүнсний сода
* 1 ш өндөг
* 60 мл сүү
* 1 1/2 амттаны халбага ваниллины охь
* 225 гр масло
* 1 стакан цагаан сахар
* 1/2 стакан бор сахар
* 2 стакан шоколад (chocolate chips)

Бэлтгэх нь:

1. Масло сахараа холиод нийцтэл нь хутгана. Холигчныхоо хурдийг багасгаад өндгөө нэмнэ.
2. Сүү, ваниллины охио нэмнэ.
3. Шигшиж бэлтгэсэн хуурай орцуудаа (сода, гурил, хөөлгөгч нунтаг) шингэн орцон дээрээ нэмээд нийцтэл нь хутгана.
4. Шоколадаа нэмнэ. Зуурмагаа 30 минут хэртэй хөргөгчинд амараана. Гаргаж ирээд тослож бэлтгэсэн тавцан дээр зайрмагны халбагаар (#20 disher) хутгаж тавиад 190 градуст халаасан зууханд 13-15 минут жигнэнэ.

Илүү сэвсгэр жигнэмэг бэлтгэхийн тулд;

Орц:

* Маслоны оронд маслоны 1 стакан амттай shortening (butter flavored shortening)
* 3/4 стакан цагаан сахар
* 1 стакан бор сахар
* 2 1/4 кексний гурил (cake flour)
* 1 амттаны халбага давс
* 1 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг (сода хэрэглэхгүй)
* 2 ш өндөг
* 1 1/2 амттаны халбага ваниллины охь
* 2 стакан шоколад (chocolate chips)

Бэлтгэх нь:

1. shortening, сахараа холигчиндоо хийж нийцүүлнэ.
2. Өндөг, ваниллины охио нэмнэ.
3. Хамтад нь шигшиж бэлтгэсэн гурил, хөөлгөгч нунтаг, давсаа 3 хувааж нэмнэ. Нэмэх бүрдээ нийцтэл нь хутгана.
4. Шоколадаа нэмээд, нийцтэл нь хутгана.
5. Хөргөгчинд хийж 30 минут хэртэй хөргөөд гаргаж ирээд арай жижиг хутгуур хэрэглэн тостой цаас дэвссэн тавцан дээр өрж тавиад 190 градуст халаасан зууханд болтол нь жигнэнэ.

Илүү зажилууртай жигнэмэг бэлтгэхийг хүсвэл (chewy);

Орц:

* 225 гр масло хайлуулсан
* 2 1/4 стакан талхны гурил
* 1 амттаны халбага давс
* 1 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 цагаан сахар
* 1 1/4 Бор сахар
* 1 бүтэн өндөг + 1 өндөгний шар
* 2 амны халбага сүү
* 1 1/2 ваниллины охь

Бэлтгэх нь:

1. Маслоо сахарын хамтаар хутгана.
2. Өндөг, сүү, ваниллинаа нэмнэ.
3. Шигшиж бэлтгэсэн гурил, хөөлгөгч нунтаг, давсаа бага багаар нэмнэ.
4. 2 стакан шоколадаа нэмээд хөргөгчид хийж 30 минут хэртэй амраагаад тостой цаасан дээр өрөөд жигнэнэ.



Дэлгэрэнгүй...

Алаг жигнэмэг


орц:
2 өндөгний шар
1 өндөгний цагаан
1.5 стакан нунтаг сахар
1 пакет хайлуулсан маргарин (250гр)
1 пакет хүнсний сода (10гр)
1 амны халбага какао

бэлтгэх нь:

1. Өндөгнийхөө шар, цагаан нунтаг сахараа холин сахараа уустал холино.
2. Хайлуулсан магаринаа нэмэн хэсэг холино.
3. Өөр нэгэн саванд гурил содагаа холиод бага багаар бэлдмэл дээрээ нэмнэ.
4. Зуурмагаа 2 хэсэг хуваагаад 1 дээр нь какаогоо нэмээд жигд өнгө ортол нь нухана.
5. 2 хэсэг зуурмагаа ижил хэмжээнд илдээд давхарлан тавиж ороогоод 2-3 см зузаантай хэрчиж, дээш ь харуулаад алгаараа зөөлөн дарж бэлтгээд 35-40 минут хөргөгчинд байлгана.
6. 180 градуст халаасан зуухандаа хийн 10-15 минут жигнэнэ.


Дэлгэрэнгүй...

Хулууны зутан шөл


Îðö: Õýìæýý:
Óëáàð øàð ºíãèéí õóëóó 1 øèðхэг
Öºöãèéí òîñ áóþó ìàñëî 20 ã
Ãóðèë 20 ã
Áàéöàà 100 ã
Ǻºõèé 20 ã
Àìòëàã÷:
Ñîíãèíî 10 ã
Âåãеòаë àìòëàã÷ 15 ã
Øàð áóóðöãèéí ñ¿ìñ /æàí/ 5 äóñàë
Áýëòãýõ àðãà:
• Õóëóóãàà õàëüñíààñ íü ñàëãàæ íèìãýí õàâòãàé õýð÷èæ ÷àíàõ áóþó æèãíýæ áîëãîíî.
• Áýëýí áîëãîñîí õóëóóãàà íóõàæ áîëãîíî.
• Òóñãàé ñàâàíä öºöãèéí òîñîî õàéëóóëæ ãóðèë áàãà áàãààð õèéæ õóóðñààð õóóðñàí ãóðèë áîëãîíî.
Õèéõ àðãà:
• Õóóðñàí ãóðèëûí äýýðýýñ áàãà áàãààð óñ õèéæ õóòãàñààð çóòàí øºë áýëýí áîëíî.
• Áýëòãýñýí çóòàí øºëºí äýýðýý õóëóóíû íóõàøàà õèéæ ÷àíàíà. Áýëýí áîëîõîîñ 5-10 ºìíº àìòëàã÷ 纺õèé㺺 íýìæ áîëãîíî.
Ñàíàìæ: Òºìñ õèéæ áîëíî.


Дэлгэрэнгүй...

Monday, March 29, 2010

Баярын бялуу


Орц
өндөг 10ш
элсэн чихэр 100гр
гурил 100гр
ванилин 15гр
өндөгний тос 3гр
сүүн крем 500гр


Хийх аргачлал

1. Өндөг, элсэн чихрийг нийлүүлэн хутгаж 2-3 дахин өсөх үед өндөгний тос, ванилин, гурил зэргийг хийж хутгана.
2. Зориулалтын цаас дэвссэн хэвэнд зуурмагийг хийж 180-200 хэмд шарж болгоно.
3. Хөрсөн жигнэмэгийг хэвнээс салган авч бэлэн сүүн кремийг бага зэрэг машиндаж хөвсийлгөөд бялуугаа битүү бүрж, төрөл бүрийн жимсээр чимэглэн баярын ширээндээ тавина.


Дэлгэрэнгүй...

Шоколад самартай бялуу


Орц /8-10 порц/

- 250 гр жижиг ширхэгтэй элсэн чихэр
- 180 гр сүүгүй хар шоколад
- 180 гр масло
- 110 гр хөөлгөгчгүй ердийн гурил
- 1 ц/х ванилийн охь
- 3 ш өндөг
- бага зэргийн шарах саваа түрхэх мало
- 150 гр хушга

Танд хэрэг болох зүйлс ..

- элгэн цаас (тунгалаг цаас)
- шарах сав
- сав барих бээлий
- дулаанд тэсвэртэй шилэн сав
- хоолны жижиг шанаган сав
- модон халбага
- хольцоо хутгах том сав
- цайны халбага
- орцоо зуурагч хутгуур
- хутга
Чийгтэй алчуур ашиглан саваа бага зэргийн маслаар сайтар жигд түрхэнэ. Дараа нь тунгалаг цаасаа жигд тараан байрлуулна.Энэ үед шарагч зуухаа асаан 160 С-д тохируулан халаана. Хоолны шанаган савандаа ус хийж дээр нь шилэн саваа байрлуулна. Шилэн саваа байрлуулахад ус шилэн савны ёроолд хүрэхгүй байхаар тааруулна. Ингэсний дараа шоколад болон маслаа шилэн савандаа хийнэ. Хоолны шанаган саваа бага температурт халаана. Шоколад болон масло 10 минут орчимын дараа аажмаар хайлж эхэлнэ. Энэ үед хутгахгүй байх.
Хайлж дууссаны дараа модон халбагаар хутгана. Шарах зуухаа унтрааж, хольцтой саваа гарган тавьж хөргөнө. Том савандаа 3 өндөг, 250 гр сахар, 1 хоолны халбага ванилийн охыг хийн хольно.
Дээрээс нь хөрсөн шоколадаа нэмж хутгана. Одоо хольц дээрээ 110 гр хөөлгөгчгүй гурилаа нэмнэ. Гурилаа сайтар хольж хутгана. Сайтар хольсны дараа 150 гр хушгаа нэмээд дахин сайтар хольж хутгана. Хольцоо шарах саван дээрээ жигд тараан түрхэнэ. 160 С-д 20-30 минут шарна. Ингэхдээ эхний 20 минут өнгөрсний дараа гаргаж ирж зөөлөн эсэхийг нь шалгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ зөөлөн биш байвал дахин 10 минут шарна. Дараа нь шарах шүүгээнээс гарган 30 минут орчим хөргөнө.


Дэлгэрэнгүй...

Махгүйгээр цуйван хийх


Орц:
гурил- 200гр
амтат чинжүү- 150гр
хар мөөг - 50гр
лууван гэх мэт өөрийн дуртай ногоогоо хийж болно.
шар буурцагны мах -50гр
ургамлыn тос- 50гр

Амтлагч:
сонгино- 10гр
вегетал амтлагч буюу өөрийн дуртай хоол амтлагч
жан (шар буурцагийн сүүмс)

Бэлтгэх арга:
Энэ маш энгийн та гэртээ яаж цуйван хийдэг билээ яг тэрэнтэйгээ адилхан хийхэд л болно. Zөвхөн махний оронд шар буурцгийг ашиглана. шар буурцагны махаа усанд хийж дэвтээгэд 10мин хийж дэвтээнэ. Дараа ни хүйтэн усаар зайлж жижиглэж хэрчинэ. Амтлагчуудаа хийж амтална.
Гурилаа бүлээн усанд зуурна. гурилаа элдээд ургамалын тос түрхээд 20мин жигнэнэ. хөрсний дараа гурилаа нарийн хэрчинэ. ногоогоо (лууван өөрийн дуртай ногоо) нарийн хөндлөн хэрчиж бэлдэнэ. Ногоогоо жигнэх буюу усанд чанаж бэлдэнэ. Сонгиноо мартах шахлаа нарийн хэрчиж бэлдэнэ.

Хийх арга:
Ургамалын тосоо хийж халаасан хайруулын тавганд сонгиноо хийж шарна. амталсан буурцагын махаа хэмэж хуурна. дээр ни ногоонуудаа хийж хуурахдаа жан дусааж өгнө. Жигнээд харчсэн гурилаа бага зэрэг амтлагчтай хийж савны тагийг тавиад галийг багасгаж 2-3 мин болгоод холиход амтат цуйван бэлэн болно.
та ширээгээ оорийн дуртай зуушны хамт чимэглэн засаад л өөрийн хийсэн гайхалтай хоолийг амтархаад үзээрэй!


Дэлгэрэнгүй...

Пицца хийх жор


Pizza хийхэд

* 500 грамм гуриланд
* 15 грамм дрож
* 1 цайны халбага давс
* оливэн тос бага зэрэг


орно. Эхлээд дрожоо халуун булээн усанд сайтар уусгаад дараа нь давс оливэн тосоо хийж хутгаад гурилаа зуурна. Гурилаа яг мантууны гурил шиг нялцгайдуу зуураад саванд хийж дулаан газар 30-40 минут байлгана. Энэ хоорондоо туковкоо 180 градус дээр сайтар халаасан байна. Дараа нь лаазтай томатыг сайтар нунтаглаад мөн жаахан оливийн тос давс мөн бас илицом холино. Тэгээд листээ сайхан тослож байгаад гурилаа жигд тараана, дээрээс нь томатаа мөн жигд түрхэж өгнө.

Үүний дараа моззарэллэ буюу ( жижиглэн хэрчсэн баяслагаа ) мөн сайтар тараагаад дээрээс нь хэрэв пицца салами бол салами хиамаа тарааж тавина, эсвэл тонно бол тонно загсаа тавина эсвэл мөөгтэй бол мөөгө, хавана бол ананасаа, скампи бол тэд нарыгаа тарааж тавиад зуухандаа хийж 10-20 минут болгоод дээд тал нь шаргалтаад ирэхээр гаргаж авна. Ингээд л таны пицца боллоо.


Дэлгэрэнгүй...

Даралт ихэдсэн үед хоолоор эмчлэх аргууд


Даралт ба ходоодны өвчинг хүрэн манжингаар зэрэг эмчлэх

Хүрэн манжингаа хальстай, үндэстэй нь цуг чанаад өглөө бүхэн идэхэд даралт ходоодны өвчин хоёулаа байхгүй болно.

Хушны боргоцой, бамбайн хандаар даралт эмчлэх жор

Хушны 3ш боргоцойг бүтнээр нь 0.5л архинд хийж, дээрээс нь 1 х/х бамбайн үндэс, 10ш ёотон хийгээд харанхуй газар 2 долоо хоног хандлана. Шөнө унтахдаа 1 х/х-аар ууж даралтаа эмчилнэ.
Даралт ихэдсэн үед хүрэн манжин хэрэглэх хувилбарууд
А. Цусны даралт ихэдсэн үед өглөө өлөн элгэн дээрээ 100-150гр хүрэн манжин түүхийгээр нь идэж байх.
Б. Хүрэн манжингаас шахаж авснаас хойш онгорхой саванд 2 цаг хадгалсан шүүсийг ½ стаканаар өдөрт 3-4 удаа ууна.
В. Болгосон улаан манжингаа ургалмын тостой холин зууш хийж өлөн элгэн дээрээ идэж байхад үр дүн маш хурдан гарна.

Даралтыг 100гр хүрэхгүй цагаан будаагаар 3 хоногт эмчлэх жор

2 х/х цагаан будааг угаагаад 0.75л усанд хийж хонуулна. Өглөө нь 7 минут орчим буцалгаж (давсгүй) дутуу болгоод усыг нь асгаж, будааг өглөөний хоол болгон өлөн элгэн дээрээ иднэ. Дараа нь 3 цаг юу ч идэж уухгүй.
3 хоног ингэж идсэнийг нэг курс эмчилгээ гэнэ.
Дэг нь: Энэ үед согтууруулах ундаа, халуун ногоо, давсалсан хүнс хэрэглэж болохгүй.
Үр дүн. Үүнээс хойш миний даралт хэвийн болсноос гадна элэг, бөөр, үе мөчний үйл ажиллагаа хэвийн болсон. Жилд 2 удаа ийм эрүүлжүүлэх эмчилгээг хийж байхыг зөвлөж байна. Ялангуяа нас тогтсон хүмүүст хэрэгтэй бөгөөд үр дүн нь гайхалтай байх болно.

Даралт эмчлэх бас нэг энгийн арга

½ стакан Халуун хар цай
1 х/х элсэн чихэр
1 х/х коньяк (хольж найруулна)
Уух журам: Өдөрт 2 удаа (өглөө, оройд) хооллохоос 10 минутын өмнө ууна. Эм тариагаа яваандаа багасгасаар бүрэн зогсооно.
Үр дүн: Гэрийнхээ 00-д хүрч чадахгүй байсан хүн 75 насандаа энэ эмчилгээг хийж дахин 12 жил амьд явжээ.


Дэлгэрэнгүй...

Өндөгний салат хийх


Орц:
Өндөг 8ш
Утсан мах 125г
Салатны навч 50г
Йогурт 1ш
Майонез 2 хоолны халбага
Найруулсан гич 1 цайны халбага
Хурц улаан амттай улаан перец бага зэрэг

Давс
Нимбэгний хүчил
Улаан лууван 2ш
Хийх арга:
өндгийг гүйцэд болтол чанаад усанд сойж дугуй хэрчинэ. Утсан махыг өргөн урт хэрчинэ. Улаан лууванг угаагаад дугуй хэрчинэ. Салатны навчийг угааж сэврээгээд хярж хэрчинэ. Салатны тадганд утсан мах, өндөг, улаан лууванг хийнэ. Хэрчсэн салатны навчийг йогурт, тайонез, гич, давс, перец, нимбэгний хүчилтэй хольж хутгаад ыүтээгдэхүүний дээрээс асгаж бүрхүүлэн бэлэн болгоно.


Дэлгэрэнгүй...

Ходоод гэдэсийг хоолоор эмчлэх


Ходоодны арван хоёр нугалаа гэдэсний шархыг нохойн хошууны жимсний хандаар эмчлэх арга

Нэгдүгээр арга: 1ш нохой хошуу жимсийг 1 стакан буцламгай усанд хийж 10-12 цаг хандлаад, 10 минут буцалгаж, бага зэрэг зөгийн бал нэмж хэрэглэнэ. Өдөрт 2 удаа хоол идэхээс өмнө 1/2 стаканаар ууна. Хүүхдэд 1/4 стаканаар өгнө.
Хоёрдугаар арга: 1ш нохой хошуу жимсийг 1 стакан усанд хийж 10 минут буцалгаад 2 цаг хандлана. Хэрэглэх хэсгээ шүүж авч байна. 1/2 стаканаар өдөрт 3-4 удаа хоол идэхээсээ өмнө ууна.

Өтгөн цустай гардаг өвчнийг нохойн хошууны мөчрийн хандаар эмчлэх

Савтай усанд 1 ц/х нунтагласан мөчирийг 30 минут зөөлөн гал дээр буцалгаад бэлэн болтол нь хандалж стаканы гуравны нэгээр өдөрт 3 удаа ууна.
Ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх

Эм бэлгэх жор, арга:
- 20 гр нунтаг хушга
- 1/2 стакан, буцламгай ус
- 1 ц/х зөгийн бал
Хандлах хугацаа: 30 минут
Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд зөгийн балаа нэмж хутгана.
Уух журам: Өдөрт нэг удаа десертийн (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай.
Бэлдмэлийг хэрэглэсний үр нөлөө:
- Ходоодны шархыг сайн аниулна.
- Ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хаадаг.
- Цусны шүүрлийг зогсооно.
- Ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасдаг.
- Хушга өөрөө маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг.
- Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш тустай. Учир нь уул өвчнөөс болж бодис биед муу шингэдэг. Энэ сайжирна гэсэн үг.
Тараг, ургамлын тосоор ходоодны шарх эмчлэх

Тараг 1 аяга, ургамлын тос1 х/х хольж найруулаад өдөр бүр ууж хэвших юм бол ходоодны шарх түргэн анидаг.
Шар шавраар ходоодоо гурав хоногт эмчилсэн туршлага

1991 онд би удаан хугацааны турш сэтгэл хямарч зовсоор байгаад дээд гэдэсний булцуунуудаас цус шүүрдэг шархтай болсон юм. Хэсгийн эмч намайг эмнэлэгт нэг сар хэвт гэв. Эмнэлэгт хэвтэх боломж надад тэр үед байгаагүй.
Тэгтэл оюутан байхдаа атрын барилгын отрядад ажиллаж байснаа саналаа. Тэнд зунжин байшин шавардаж байхдаа төмөр, чулуу зэрэгт гараа урж цус гоожуулах нь бишгүй л нэг байдаг байв. Гараа шавартай усанд угаагаад л хана шавардах ажлаа үргэлжлүүлнэ. Зуны турш манай бригадын хэний ч шарх нь хувилж байгаагүй, шарх ганцхан хоногийн дотор тавладаг байсан.
Тэгээд адилхан л шарх юм чинь гэж бодоод шаврын уусмал ууж үзэхээр шийдлээ. Тэр үед би байшингийн суурийн нүх цоолж байсан юм. Зангидсан гараас арай жижгэвтэр шавар авч 1 литрийн саванд хийж ус хийгээд буцалгав. Хөрснийх нь дараа цайны аяганд хийж хутгаад уув. 10-15 минутын дараа дотор хорсох нь намдаж, юм идмээр санагдлаа.
Би энэ уусмалаа өдөрт 3 удаа, хоол идэхээс өмнө цайны аягаар уугаад 1999 он хүртэл ходоодны шархаа мартчихаад байтал бас л сэтгэл нэг хэсэг хямарсны дараа дээд гэдэсний булцуу хоёр шархтай болсон байв. Энэ удаа 7 хоног шавар уух хэрэгтэй болов.
Ходоодны хүчил ихэдсэнийг өндөгний хальсаар эмчлэх

Хятад жор: Нэг ширхэг өндөгний хальс, ус 140мл
Бэлтгэх арга: Угааж нунтаглана.
Уух журам: Өдөрт 1 удаа буцалсан усаар даруулж ууна.
Курс эмчилгээний хугацаа: 14 хоног.
Алимны цуу хордлогоос амь аварна

Олон арга байдагийн дотор Оросын нэг ийм арга бий.
Алимаа угаагаад муудасан хэсгийг авч хаяна.
Бүдүүн ширхэгтэй үрүүлээр нухсан алимаа шилэн саванд (модон болон ваар сав ч болно) хийж 0.4кг алимны зутанд 0.5л ус гэсэн тооцоогоор буцалсан ус нэмнэ. Дээрээс нь 1 литр тутамд 10 гр зөгийн бал юм уу, элсэн чихэр холиод исэлтийг түргэсгэхийн тулд 10гр исгэгч, 20гр хатсан хар талх хийгээрэй.
Саваа харанхуй, дулаан газар (20-30С-д) таглалгүй 10 хонуулахдаа өдөрт 2 удаа модон халбагаар хутгана.
Дараа нь самбайгаар шүүж, гарган авсан 1 литр тутамд 50-100гр зөгийн бал эсвэл элсэн чихэр нэмж, лонхонд юүлээд амыг нь самбайгаар ороон, харанхуй, дулаан газарт тавина.
Шингэний өнгө тунгалаг болмогц исэлт дууссан гэж ойлгох юм. 40-60 хоногийн дараа цуу бэлэн болно.
Шингэнээ шүүж аваад, битүү бөглөж сэрүүн газар хадгална.

Цэнхэр иод ч бас хордлогоос аварч, гэдэс ходоод эмчилнэ

Хөх иод гэдэг нь иоджуулсан цардуул юм.
Энэ нь гэдэс ходоодны шархлаа, амны хөндийн эвгүй үнэр, хордлого, нүдний салстын үрэвсэл зэрэг олон өвчнийг найдвартай анагаагч, элдэв хоргүй чухал эм билээ.
Санкт-Петербургийн эрдэмтэн В.О.Мохнач цэнхэр иодоор эмчилгээ хийх асуудлыг судалж байгаа эрдэмтэдийн нэг юм.
Туршилт нь 50иад оны үеэс эхэлсэн бөгөөд дайны үед ч бас цэнхэр иодын эмчилгээ хийгдэж байжээ.
Хөх иод нь гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой юм.
Жор:
- 50мл бүлээн ус
- 10гр төмсний цардуул
- 10гр элсэн чихэр
- 0.4гр нимбэгний хүчил
Цардуул, чихэр, нимбэгний хүчлээ 50мл бүлээн устайгаа найруулж цурдуулын уусмалаа бэлдэнэ. Үүнтэйгээ нэг зэрэг 150мл ус тусад нь буцалгаад бэлдчихсэн байх хэрэгтэй.
Дараа нь цардуулын уусмал дээрээ 150мл усаа хийж хутгаж найруулаад хөрснийх нь дараа иодын 5%-ийн спиртэн уусмалаас (аптек-д зарагддагаас) 1 ц/х нэмж холиод хөргөснөөр хөх эм хэрэглэхэд бэлэн болно.
Жич: гоньд: чинжүүний оронд усан үзмийн 9%-ийн цуу хагас аяга гэсэн нэг хувилбар байдаг.
Хэрэглэх журам: Өдөр бүр хоолны дараа 1 ц/х-аар 4 удаа ууна. Дангаар нь юм уу цай, кофетой хольж уусан ч болно.


Дэлгэрэнгүй...

Махгүйгээр бууз хийх


Орц:
гурил- 200гр
лууван- 50гр
төмс- 50гр
шар буурцагны мах -50гр
ургамлын тос- 50гр

Амтлагч:
сонгино- 10гр
вегетал амтлагч буюу өөрийн дуртай хоол амтлагч
жан (шар буурцагийн сүүмс)

Бэлтгэх арга:
Энэ маш энгийн та гэртээ яаж бууз хийдэг билээ яг тэрэнтэйгээ адилхан. Махний оронд шар буурцгийг ашиглахад л болно. шар буурцагны махаа усанд хийж дэвтээгэд 10мин хийж дэвтээнэ. Дараа ни хүйтэн усаар залиж жижиглэж хэрчинэ. Амтлагчуудаа хийж хуураaд хөргөнө. Гурилаа бүлээн усанд шингэвтэр зуурна. луувангаа үрж бэлдээд тосонд хуурна. төмсийг чанаад нухашлаад хөргөнө. сонгиноо жижиг хэрчиж бэлтгэнэ.

Хийх арга:
Сонгинотой лууван, бэлдсэн шар буурцгийн мах, төмсөө холиж холицоо бэлдэнэ. гурилаа жижиг таслаад буузаа чимхээд жигнэнэ. Ингээд л бэлэн болчихно.





Дэлгэрэнгүй...

Махгүйгээр хуушуур хийх


Орц:
гурил- 200гр
лууван- 50гр
байцаа - 50гр
шар буурцагны мах -50гр
төмс-50гр
ургамлын тос- 50гр
Амтлагч:
сонгино- 10гр
вегетал амтлагч буюу өөрийн дуртай хоол амтлагч


Бэлтгэх арга:
Энэ маш энгийн та гэртээ яаж хуушуур хийдэг билээ яг тэрэнтэйгээ адилхан хийхэд л болно. зөвхөн махний оронд шар буурцгийг ашиглана. шар буурцагны махаа усанд хийж дэвтээгэд 10мин хийж дэвтээнэ. Дараа ни хүйтэн усаар зайлж усгүй болтол нь базаад жижиглэж хэрчинэ. Амтлагчуудаа хийж амтална.
Гурилаа бүлээн усанд зуурна. Лууванг үрж бэлдэнэ. төмсийг агшаагаад нухашлаад бэлдэнэ. ногоогоо (лууван сонгино өөрийн дуртай ногоо) жижиг хэрчиж бэлдэнэ. Ногоогоо жигнэх буюу усанд чанаж бэлдэнэ.
Хийх арга:
амталсан буурцагны махаа байцаа, лууван, сонгинотой хийж хутган амтлагчаар амтална. дараа нь төмсний нухашаа хийж холицоо бэлдэнэ. гурилаа таслан элдээд хуушуураа чимхэнэ. Гурилыг болтол нь шархад л хуушуур бэлэн болно.
Та ширээгээ оорийн дуртай зууш салатны хамт чимэглэн засаад л өөрийн хийсэн гайхалтай хоолийг амтархаад үзээрэй!




Дэлгэрэнгүй...

Жингээ хасахад хориглох 10н зүйл



1. Өглөөний цайгаа уухгүй байх

Өглөөний цай нь хүний өдөрт идэх хамгийн чухал цай юм. Хүн өглөө босоход ихэнх нь 10-12 цагийн туршид хоол идээгүй байдаг, иймээс хүний цусан дахь сахарын хэмжээ маш бага болсон байдаг юм.
Өглөөний ундаа уугаагүйгээс болж хүн өдөржингөө жижиг зүйлээр хооллож цусны сахарын хэмжээг мөн энергээ ихэсгэх гэдэг байна. Энэ нь юунд хүргэж болзошгүй вэ гэвэл маш илчлэгтэй хооллож биед хэрэгтэй байгаа саахарын хэрэгцээг хангахад хүргэж болох юм. Жишээ нь: жигнэмэг, жижиг талх, нарийн боов гэх мэт...
Өглөөний ундаа мартахгүй байх нь нэн чухал гэдгийг сануулъя. Судлаачдын үзсэнээр өглөөний цайгаа уудаггүй хүмүүсээс, уудаг хүмүүс нь өдрийн туршид бага илчлэгтэй хооллож жингээ илүү үр дүнтэй хасаж чаддаг байна. Өдөр бүрийг заавал өглөөний цайгаа ууж эхлэж байхыг зөвлөж байна.

2. Цагаар хооллохгүй байх

Хүн цагаар хооллохгүй дуртай цагтаа хооллосноор өөрт маш муу зуршилтай болох бөгөөд дуртай цагтаа хооллох нь маш богино хугацаанд таныг таргалуулж, эрч хүчийг тань алдагдуулж, эрүүл мэндийг чинь муутгах юм. Та өөртөө зориулан цаг гаргаж хоол хийж идэх нь маш энгийн зүйл нь мэдээж. Өглөө 15 хан минут өөртөө зарцуулан өглөөний ундаа бэлдэх нь таны эрүүл мэндэд маш тустай юм.

3. Хоол эргүүлэх

Дэлхийн хувьд авч үзвэл хоол эргүүлдэг хүмүүсийн ихэнх нь өсвөр насныхан байдаг. Тэд хөргөгчний хажуугаар онгойлгож харахгүйгээр өнгөрч чаддаггүй. Тэдний хурдацтай өсөлт болон эрч хүчтэй байдал нь тэдний биед ихээхэн илчлэгийг шаардаж байдаг. Харин энэ зуршлаасаа салж чадахгүй насан туршдаа явсаар ихээхэн муу үр дагаварт хүрч эрүүл мэнд болон биеийн галбирын хувьд зөв зохисгүй үр дүнд хүрэх тохиолдол их бий.
Самар, жигнэмэг, хэдэн халбага самарын тос, жимсний шүүс гэх нь ямар ч нөлөөгүй мэт сонсогдовч нийтэд нь зөв зохисгүй хэрэглэвэл өдөрт нэмэлт хэрэггүй хэдэн зуун калорийг таны биед шингээх болно. Үүнээс болж жилд дунджаар 10 кг та нэмж ч болзошгүй юм.

4. Санаандгүй идэх

Бид хичнээн удаа хагас ухаанаа алдсан байдалтай зурагт үзэж байхдаа, утсаар ярьж байхдаа, ном уншиж байхдаа урдаа тавьсан самар, хайрцагтай жигнэмэг гэх зүйлүүдийг идсэнээ гэнэт ухаардаг бол? Мэдээж маш олон гэж таамаглаж байна.
Идэх гэдэг нь туслах зүйл ер байж болохгүй- энэ нь үргэлж төвлөрсөн байдалд байх ёстой. Хоолыг анхаарал сарнихгүй нөгцөлд буюу зурагт, компьютер, видео тоглоом, утаснаас хол хоолны ширээндээ сууж идэж байх хэрэгтэй. Энэ нь таныг үргэлж анхааралтай хэр их хэмжээгээр идэж байгаагаа хянахад туслах болно.

5. Түргэн идэх

18-р зууны алдарт эрдэмтэн Жонсон нь хоолыг хүн 32 удаа зажилсаны эцэст залгиж болно гэж хэлсэн байдаг. Энэ нь хэт их сонсогдож байгаа боловч үүний ард нэн чухал үнэн байгаа хэрэг. Бидний ихэнх нь хэт түргэн хооллодог шүү дээ. Тархинд цадсан гэсэн мэдээлэл ирэх гэж 30-40 мин болдог. Хэрэв түргэн идвэл та идэх ёстой хэмжээнээс хэтрүүлэн иднэ гэсэн үг юм. Үүнийг яаж зохицуулах вэ гэвэл удаан, тайван тархи тань тэрхүү мэдээллийг хүлээн авч байхаар идэх хэрэгтэйг зөвлөж байна.
Энэ нь газар дундад тэнгисийн хүмүүсын таргалалт яагаад бага байдгийг тайлбарлаж чадаж байгаа байх- тэд хоолыг маш удаан иддэг. Хоолны цаг нь зөвхөн өлсгөлөнгөө дархад биш найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ өнгрөөж хоолыг тав тухтай амтархан идэхэд зориулагдсан гэж үзэж болно. Өөрийхөө хүссэнээс их идээгүйгээ мэдэхийн тулд – удаан идэж байгаа зүйлээ тааваараа идэх хэрэгтэй. Хоолоо нэг халбагадаад амтыг нь мэдэрч идээрэй.

6. Бага зүйл уух

Таны ам цангаж байгаа үед та аль хэдийн усгүй болсон байдаг гэдгээ мэдэх үү? Таны биенд хэрэгтэй 2т буюу хүчил төрөгчийн дараа ордог зүйл нь ус юм. Бидний биеийн 70% нь ус байдаг бөгөөд өдөрт 8 аяга ус ууж байж түүнийгээ нөхөж байдаг.
Гэхдээ бидний ихэнх нь юм уух зав гаргалгүйгээр явсаар өдрийг биенд байх шаардлагатай усгүйгээр өнгөрөөдөг. Усгүй байх нь биеийг сульдуулж өлсгөж шингэн уух ёстой байтал хоол идэхэд хүргэдэг. Бидний бие организм өлсөөгүй цангаж байгаа гэдгийг анхаараарай. Тэгэхээр үргэлж биедээ ус авч явж биендээ шаардлагатай усыг нь өгч байх хэрэгтэй. Зөв зохистой ус уух нь өлсөлтийг зохицуулж биеийн жингээ хасахад тань туслах болно.

7. Дасгалын дараа өөрийгөө урамшуулах

Биеийн жин хасах дасгал тогтмол хийх нь маш үр дүнтэй гэдэг. Яг үнэндээ дасгал хийх нь биеийн жинг барьж эрүүл мэндийг сайжруулдаг ч гэлээ жингээ хасахад энэ нь нээх их нөлөөгүй. Хэр их дасгал хийж 0.5 кг хасахыг танд зөвлөхөд, хэрэв та 72 кг жинтэй бол 107 км, 60 кг бол 84 км алхах хэрэгтэй гэсэн үг. Энэ нь ихэнх хүмүүсийн хувьд цаг зав их шаардсан хэцүү асуудал юм. Нэг газраас нөгөө рүү алхах машинаа гараараа угаах нь хэдхэн л калорийг шатааж чадна. Тэгэхлээр хэрэв та жингээ хасах гэж дасгал хийж байгаад шагналд нь өөртөө жигнэмэг өгвөл бүүр л их калорыг нэмнэ л гэсэн үг. Жин хасахад 90% нь зөв хооллолт 10% нь дасгал хийх байдаг юм.

8. Тавгаа цэвэрлэх

Үеийн үед биднийг хоолоо битгий үлдээж идэж бай гэж хэлдэг байсан. Энэ нь бидэнд нөлөөлж зуршил болж сүүлдээ жин нэмэхэд нэмэр болдог. Бид зөвхөн өөрийнхийгөө дуусгаад зогсохгүй, хүүхдүүдийнхээ үлдээсэн үлдэгдэл хоолыг хүртэл иддэг шүү дээ. Би бас л ийм зүйл хийдгээ нуулгүй хэлье. Гэхдээ энэ нь өлөө дарахад шаардлагатай хоолны хэмжээнээс хэт давсан хоол идэхэд хүргэдэг. Өөрийнхөө тархи болон гэдэс цадахад больдог - үүнийг л заншил болгох хэрэгтэй, хэр их хоол тавган дээр чинь байгаагаас шалтгаалахгүй. Үлдэгдэл хоолыг гэдсэндээ хийхийн оронд хөргөгчинд хийж болно шүү дээ.

9. Өлөн явах

Хүн төрөлхтөн биднийг буруу цагт нь зөв зүйл хийлгэх гэж оролдох тохиолдол бий. Хэрэв хоол идсэн цатгалан үедээ хоол ундны юм цуглуулах бодол маш бага орж ирдэг харин өлссөн байгаа үед хоол ундны юм цуглуулах талаар бодоход маш зөв санаа мэт санагддаг.

10. Сахар ихтэй, илчлэг ихтэй бүтээгдэхүүнүүд

Бидний амьдралд амралт, зугаалга, баярт үйл явдал гээд бүх тохиолдолд хоол маш том үүргийг гүйцэтгэж байдаг. Жишээ нь хурим, цагаан сар, наадам, төрсөн өдөр гээд л үзэхэд тус тусын онцлог болсон хоолтой байдгийг бид мэднэ. Энэ бүхэнд байнга голлох байрыг эзэлдэг торт, чихэр, жигнэмэг гэх зүйлүүд маш их сахар өөх тос илчлэгтэй байдаг, энэ зүйлүүд л бидний таргалалтын гол шалтгаан бөгөөд жинтэй холбоотой өвчингүүд болох чихрийн шижин зүрхний өвчнүүд үүнээс шалтгаалан үүддэг. Бид энэхүү зүйлсийг шагнал болгон идэх биш харин шийтгэл болгон ашиглавал зүйтэй.
Үүний оронд калори өөх тос багатай зүйлсийг сонгосон нь таны хувьд зөв сонголт байх болно. Шинэхэн жимс, сахаргүй илчлэг багатай тараг, мөхөөлдөс нь харьцангуй зөв сонголт болж чадна.


Дэлгэрэнгүй...

Жимс, ногоо Бүсгүй таны найз

Толинд харах бүртээ та өөрийн гоо сайхныг мэдэрдэг үү? Эсвэл өөдөөс чинь ядарсан, хуурайшиж, харласан, сэвхтэй, үрчлээ сууж эхэлсэн цонхигор царайтай эмэгтэй харж байна уу? Бүсгүйчүүд үргэлжийн мөнхөд гоо үзэсгэлэнтэй байхыг хүсдэг. Мэдээж мөнх биш юмаа гэхэд наснаасаа залуу харагдах, гоо сайхнаа хадгалахад нэн түрүүнд хийх алхам тань арьсаа арчлах, өөртөө анхаарах цаг завыг харамгүй гаргах явдал билээ. Гэхдээ өөрийгөө анхаарч, арьсаа арчлах гэж байгаа нь энэ гээд тэр бүр гоо сайхнаар үйлчлүүлэх боломж бүсгүйчүүдэд тэр бүр гардаггүй. Иймээс охид, бүсгүйчүүддээ зориулан гэрийн нөхцөлд жимс жимсгэнэ, хүнсний ногоогоор арьсаа хэрхэн арчилж болох талаарх зөвлөгөөг хүргэе.
Өргөст хэмх
Арьсыг эрүүлжүүлж, батганы томорсон нүхийг агшааж, арьсыг тэнийлгэж цайруулдаг учраас өнгөө алдсан, ядарсан, нүхжилттэй арьсанд хэрэглэх нь тохиромжтой. Өргөст хэмхийг цэвэрлээд, зөөлөн хэсгийг нь хальстай нь хамт тавих нь хамгийн энгийн арга юм. Эдгээрээс гадна өргөст хэмхээ үрүүлээр үрж бигнэхэд ч илүүдэхгүй шүү.

Гадил
Хэт хуурайшсан арьсыг гайхалтай торгомсог болгох аминдэм уг жимсэнд агуулагддаг. Цэвэрлэсэн гадилыг нухаж нүүр болон хүзүүндээ түрхэнэ. 10 минутын дараагаар бүлээн алчуураар зөөлөн арчиж авах бөгөөд тэжээлийн тос түрхэж болно.

Улаан лооль
Батганы нүх, тослог ихтэй арьсанд нимгэн хэрчиж тавих нь үр дүнтэй.

Төмс + сүү
Нэг ширхэг төмсийг арилгаад сүүнд буцалгана. Гаргаж авсан шингэнээрээ арьсаа арчлах нь ядаргааг арилгаж, атриа үрчлээг тэнийлгэх үйлчилгээтэй.

Үхрийн нүд
Тослог арьсанд, нүхжилтийг багасгах зорилгоор шахаж, шүүсийг нь нэг халбага төмсний гурилтай хольж бигнэнэ.

Аарц + нимбэгний шүүс
Арьсаа үргэлж толигор, өнгөлөг, чийглэг байлгахын зэрэгцээ үрчлээтэхээс сэргийлье гэвэл сайтар цэвэрлэсэн аарцнаас нэг халбагыг нимбэгний шүүстэй хольж энэхүү “гайхамшигт витаминийг” бэлтгэж бигнээрэй.

www.goolingoo.mn-c



Дэлгэрэнгүй...

Ходоодонд тустай 6 зүйлийн хүнсний бүтээгдэхүүн

Хоолны дэглэм алдагдсанаас болоод ходоод байнга өвдөж, ходоодны өвчинд амархан нэрвэгддэг. Тэгвэл ходоодонд тустай 6 зүйлийн хүнсний бүтээгдэхүүнийг нэрлэж байна.

Үүнд,

Нэгдүгээрт. Бөөрөнхий байцаа: Дотор гэдэсийн шархлааг анагаах, гэдэс ходоодны салиа бүрхэвчийг хамгаалах, ходоодны хэсэгт эвгүй байдал бий болохыг багасгадаг байна. Бөөрөнхий байцааны шүүсийг шахаж гаргаад уух нь ч сайн арга юм.


Хоёрдугаарт. Лангуа: Лангуанд үлэмж хэмжээний жимс жимсгэнийн цавуулаг зүйл агуулагддаг тул ходоодны ханыг хамгаалж, шархлааг багасгах үүрэг гүйцэтгэдэг байна.Үүнийг хэрэглэхдээ хальсийг нь авч хэрэглэх нь зүйтэй.

Гуравдугаарт. Гадирын жимс: Гадирын жимсний хүчиллэг эд нь уургийг задруулан хүлээн авахад тустай, шингээлт муудах болон ходоодны үрэвсэлд нэрвэгдэхээс зохих хэмжээгээр сэргийлдэг. Гадирын жимс нь бас дэлүү, ходоодыг сайжруулдаг тун ашигтай хүнсний бүтээгдэхүүн юм.

Дөрөвдүгээрт. Төмсурт төмс: Хоол боловсруулах системийг сайжруулдаг. Нялцгай эд нь ходоодны ханыг хамгаалах чадавхтай төдийгүй хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Ходоод муудаж, хоолны дуршил муудсан хүмүүс уг төмсийг ахиухан идэж байх сайн.

Тавдугаарт. Цагаан гаа: Цусны эргэлтийг сайжруулдаг. Цагаан гаа нь Хятад улсын уламжлалт эмд ордог бөгөөд дур гутах, бөөлжихөд эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг гэнэ.

Зургадугаарт. Наран цэцэг: Наран цэцгэнд төрөл бүрийн шим тэжээлийн бүрэлдэхүүн элбэг агуулагдаж байдаг. Ходоодны ханыг хамгаалдаг төдийгүй ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлж, өтгөн хатахаас сэргийлж, ходоод гэдсийг сайжруулдаг сайн хүнсний бүтээгдэхүүн юм.


Эх сурвалж:
setguul.com


Дэлгэрэнгүй...

Friday, March 26, 2010

Тэргүүн боов хийх


Орц

- гурил - 1.5 кг
- масло - 1.5 кг
- давс - 25 г
- ус - 1 л
- нимбэгний хүчил - 1 чимх
- өндөг - 1 ш

Чихрийн ханданд:
- ус - 500 г
- элсэн чихэр - 1.3 кг

Хийх аргачлал

Тэргүүн боовны зуурмагийг бэлтгэхдээ давстай бүлээн усандаа чимх нимбэгний хүчил хийж хутгана. Бас өндөг нэмж болно. Ингээд бэлтгэсэн зуурмагаараа шигшиж бэлтгэсэн гурилаа зуурна. Зуурсан гурил нэг их хатуу ч биш, нялцгай ч биш, дунд зэрэг байх ёстой.
Зуурсан гурилаа эвэнд нь ортол сайтар нухаж тавиад чийгтэй алчуураар бүтээх буюу гурилын түмпэнгээр таглан 10-15 минут орчим амраана. Гурил амарч байх хооронд өмнө нь бэлтгэсэн цөцгийн тосоо царцаана.

Цөцгийн тосыг бэлтгэх нь:
1.5 кг цөцгийн тосоо гараараа бяцлан зөөлрүүлээд 100 г орчим хуурай гурилтай хольж базаад 1.5 см орчим зузаантайгаар хавтгайлан бэлтгэж зуурсан гурилаа амраах агшинд хөргөгчинд хийж 10-15 минут орчим байлган царцаана.

Гурилаа голоос зах руугаа дарах маягаар голд нь зузаан, зах руу нь нимгэлж элдэнэ. Тэгээд голд нь царцааж бэлдсэн цөцгийн тосоо тавьж хуйлж бооно. Эхний элдсэн гурилаа хөргөгчинд 15-20 минут орчим байлгаж царцаана.
Гарган авч элдээд 4 нугалан буцааж хөргөгчинд 15 минут орчим байлгана. Гурилаа дахин гарган авч түрүүчийн элдсэний эсрэг чиглэлд элдэн 6 нугалж дахин 10-15 минут орчим царцаана. Дахин гаргаж ирээд 1 см орчим зузаантайгаар элдэж өөрийн хүссэн хэмжээгээр жижигхэн хэрчиж хушуулж нугалсан алчуур хэлбэртэй болгон бага зэрэг норгосон төмөр тэвшинд тавьж 200-220 градус халсан шарах шүүгээнд хийн 15-20 минут шарж бэлэн болгоно.
Бэлэн болсон тэргүүн боовон дээрээ бэлтгэсэн чихрийн хандаа түрхэнэ. Чихрийн хандыг бэлтгэхдээ усаа буцалгаад дээр нь элсэн чихрээ хийж хутган буцалгаад өтгөвтөр чихрийн ханд бэлэн болно.

За ингээд тэргүүн боов маань бэлэн боллоо. Ёсоор нь зөв хийсэн бол салахын аргагүй сайхан амттай шүү. Тавтай зооглоорой.


Дэлгэрэнгүй...

Сүлжмэл талх


Орц:/6-8 хүний порц/

- 2 1/5 аяга АЛТАНТАРИАН ДЭЭД гурил
- 40гр саахар
- 1 х/х зөгийн бал
- 1ш НВЦ цагаан өндөг
- 25гр дрожжи
- 200мл бүлээвтэр ус
- 60гр масло
- 7гр давс
- 1ш өндөг + 1 х/х сүү
- sesame-ийн үр

1.Саванд гурил, саахар, давс, зөгийн бал, хуурай хөөлгөгч, масло, өндөг болон усаа хийнэ. Эхлээд модон халбагаар хутгаж холиод үргэлжлүүлэн гараараа 7 минут орчим нухна.
2.Бөөрөнхийлөн хэлбэрт оруулан саванд хийн таглаж тавина. Ингээд 1.5-2 цаг орчим нухсан гурилны хөөлт нь хоёр дахин томортол нь байлгана.
3.Хөөсөн зуурмагаа дээрээс нь дарж хийг нь гаргаад дараа нь савнаас нь гарган бага зэрэг цацсан хуурай гуриланд өнхрүүлэн 1-2 минут орчим байлгана. Ингэсний дараа 6 хэсэг жигд хуваана.
4.Тус бүрийг нь урт нарийн болгон өнхрүүлээд гурав гураваар нь доорх зураг шиг сүлжнэ. Ингээд тосолсон поднос дээр хооронд нь зайтай тавина. Дээгүүр нь хүнсний уутаар бүтээн 30 минут орчим хэмжээ нь хоёр дахин хөөтөл нь байлгана.


5.Шарагчаа урьдчилан 180С-д халаана. (Gaz mark 4)
6.Багс ашиглан хөөсөн зуурмаг дээрээ сүүтэй өндөгний шингэнээ түрхэн sesame-ийн үрээ цацаж өгнө.
7.20-30 минут алтан шаргал өнгөтэй болтол нь жигнэнэ. Ингээд сүлжмэл талх бэлэн боллоо.

Дэлгэрэнгүй...

Жимсний чанамалтай жигнэмэг


Орц:/12 ширхэг жигнэмэг/

- 100гр масло
- 100гр саахар
- 1 аяга гурил
- ½ аяга самар, нунтагласан
- 1 ц/х нимбэгний үрсэн хальс
- 3 ц/х бөөрөлзгөний чанамал
- 2 ц/х нимбэгний шүүс

Алхам - Хийх арга
Масло болон саахараа саванд хийн холигч төхөөрөмж эсвэл хутгуураар сайтар холилдож зөөлөртөл нь хутгана. Дээрээс нь хутгах явцадаа гурил, нунтаг самар болон нимбэгний үзсэн хальс зэргийг бага багаар хийнэ. Ингээд зуурмаг бэлэн болмогц хоёр хэсэг болгон хувааж бөөрөнхий болгон таглан хөргөгчинд хийн 20 минут хөргөнө.
Шарагчаа 170С-д урьдчилан халаана. 2ш поднос тослон бэлдэнэ. Жигнэмэгийн зуурмагаа 3мм-ийн зузаантай элдэнэ. Бөөрөнхий хэв ашиглан 6.5см-ийн тойрогтой 12ш дугуйг хэвлэнэ. 3см-ийн тойрогтой жижиг хэв ашиглан эхний хэвлэсэн 12ш дугуй жигнэмэгийн голын хэсгүүдийг нь авна.(чанамал тавихад зориулагдсан) Ингээд эхний поднос дээр өрж тавина. Дараагийн зуурмагаа мөн адил 6.5см-ийн тойрогтой хэвээр 12ш дугуй болгон хэвлээд хоёрдахь поднос дээр тавина. Ингээд 8-10 минут шаргал өнгөтэй болтол нь шарна. Гаргаж ирэн хөргөнө.
Саванд чанамал болон нимбэгний шүүсээ хийн бага галаар 1 минут орчим холилдтол нь хутгана. Ингээд бэлэн болсон жигнэмэг дээрээ үзэмжээрээ чанамалаа тавин бэлэн болгоно.

Дэлгэрэнгүй...